Сурвалжилга, Нийтлэл

САЙН ЖИШИГ: Зургаан машины зогсоолыг 52 машин зогсох боломжтой болгон шийджээ

Нийслэлчүүд машинаа зогсоол олж байршуулахын тулд дунджаар 5-10 минут зарцуулдаг. Яаралтай ажилтай нэг нь нэгдүгээр эгнээнд орхихоос аргагүйдэж, машинаа ачуулах нь энгийн үзэгдэл. Манай хот зогсоолын хомсдолд орж, жолоочдоо цаг хугацаа болон хөрөнгө мөнгөний хувьд хохироосоор байгаа, нэг ёсондоо яг хүний эрхийн эсрэг хөгжиж буй хот.

Гэрэл зургийг: А.Мандуул

Зогсоолын асуудлыг олон улс, хотуудад дэвшилтэт технологи ашиглан ухаалгаар шийдсээр байгаагийн нэг нь цахилгаан шат бүхий автомашины зогсоол юм. Төр засаг шийдээгүй уг шийдлийг хувийн хэвшил нэвтрүүлж, нийслэлд нэгэн сайн жишиг тогтоов.

“Sword Otis” ХХК-ийн гүйцэтгэсэн “Орчлон констракшн”-ы ухаалаг авто зогсоол  /Smart Parking Tower/ нь зургаан автомашин байрлуулах талбайг 52 машин зогсох боломжтой болгон шийджээ. ХХААХҮЯ-ны урд байрлах уг харагдаж шилэн барилгын нэгдүгээр давхарт байрлах тусгай зориулалтын тавцан дээр жолооч машинаа зөв байрлуулаад бууна. Үүний дараа тусгай өргүүр машиныг дээш өргөн байршуулна. Ердөө л энэ.

Олон улсад “smart parking” гэх нэршлээр ашиглагддаг уг шийдэл нь бага зайд олон машин тавих боломжийг бүрдүүлдэг. “Орчлон констракшн”-ы дээрх зогсоол нь 11 давхар, шилэн фасадтай, 30 том машин, 22 жижиг машин багтаах багтаамжтай.  

Энэ жишгээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн тав тухтай зорчих, амьдрах эрхийг хангах боломж бийг төр засагт хувийн хэвшил харуулж чадлаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-01-19 10:13

Маш шуурхай өргөн хэмжээнд нэвтрүүлж үнэн нь бага байх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэйшдээ?!

Иргэн
Иргэн
2020-01-19 22:13

Зогсоолгуй барилга яагаад улсын комисс хулээж аваад байнаа

Холбоотой мэдээ

Back to top button