Гадаад мэдээДЭЛХИЙ

Кремль: ОУЭШ-ийн баривчлах тушаалын улмаас Путин “BRICS”-ийн уулзалтад оролцохгүй

Ирэх долоо хоногт Бразил улсад “BRICS” холбооны дээд хэмжээний уулзалт явагдана. Тэгвэл Кремлийн гадаад бодлогын туслах Юрий Ушаков лхагва гарагт /2025.06.25/ мэдэгдэл хийхдээ Олон улсын эрүүгийн шүүхийн (ICC) гаргасан баривчлах тушаалын улмаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус уулзалтад оролцохгүй гэжээ. Түүний оронд ОХУ-ыг Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлөн уулзалтад оролцоно.

Ушаков хэлэхдээ “ОУЭШ-ийн шаардлагын хүрээнд тодорхой хүндрэл учирсантай холбогдуулан оролцохгүй. Бразилын засгийн газар ерөнхийлөгчийг энэ уулзалтад оролцохыг зөвшөөрөх тал дээр тодорхой байр суурь илэрхийлээгүй” гэсэн байна.

Украин хүүхдүүдийг албадан ОХУ-руу оруулсан хэмээн “ICC” 2023 онд Путинийг баривчлах тушаал гаргасан. ОХУ үүнийг үгүйсгэж, баривчлах тушаал хүчингүй гэсэн юм. Путин 2023 онд болсон BRICS-ийн уулзалтад тус тушаалын улмаас оролцоогүй юм. Харин ирэх долоо хоногийн ням гарагт эхлэх тус дээд хэмжээний уулзалтад Путин цахимаар оролцох аж. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин мөн тус уулзалтад оролцохгүй гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
6 сар 26, 2025 14:37

АМЕРИК ТЭРГҮҮТЭЙ ИМПЕРИАЛИСТУУД УКРАЙНД ТУСЛАХ НЭРИЙН ДООР ДАЙНЫГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖИХЭЭ БОЛЬЦГОО. ПУТИИН ГААГИЙН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН БАЙРАН ДЭЭР АТОМЫН БӨМБӨГӨӨ ХАЯ. ТЭГЖ БАЙЖ БҮХ АСУУДАЛ ЦЭГЦЭНДЭЭ ОРНОО. МОНГОЛ УЛС ТЭР ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧИЙН СҮҮДЭР БӨГСИЙГ ДОЛООГЧ ЭРДЭНЭБАЛСҮРЭН ГЭХ ЭРГҮҮ, НҮҮРСЭН ЦАРАЙТАЙ ЮМАА ЭРГҮҮЛЭН ТЭТЭЩААЧЭЭ.

Зочин
Зочин
6 сар 26, 2025 16:22

Коммунизм соци�##�изм Дэлхийд сүйрчээд байхад Монголд улаан коммунистууд байгаад байдаг, хачин шүү !!!

Зочин
Зочин
6 сар 26, 2025 16:41

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button