Өнөөдөр Монголын “Тамирчдын өдөр”

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Монголын “Тамирчдын өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулдаг бөгөөд 89 дэх жилдээ тэмдэглэж байна.
Энэ өдөр тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж явсан үе үеийн тамирчид медалиараа гангарч, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай.
Тэгвэл баярын үйл ажиллагаа өнөөдөр 10:00 цагт төв талбайд эхлэх бөгөөд ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам тэргүүтэй албаны хүмүүс оролцох аж. Энэ үеэр тамирчдын үзүүлэх тоглолт болон уран бүтээлчид ая дуугаа өргөхийн сацуу Д.Сүхбаатарын талбайн төв тайзнаас алдарт “Тамирчны алдар” эгшиглэх ба Монголын үндэсний шигшээ багийн тамирчид “Тамирчдын баяр”-таа тив, дэлхий, олон улсын тэмцээн уралдаанаас хүртсэн 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медалиараа бэлэг барьж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.