Орос гэрэл зурагчин нийтэд нээлттэй мэдээлэл хуваалцсаныхаа төлөө 16 жилийн хорих ял сонсов

ОХУ-ын Перм хотод оршин суудаг Григори Скворцов эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн хорих ял сонсжээ. Тэр нэгэн Америк сэтгүүлч рүү “Зөвлөлтийн нууц бункерууд: 1930-1960-аад оны хотын тусгай бэхлэлт” нэртэй номын материалыг илгээсэн тул ийм хэрэгт унасан аж. Тус материал нь олон нийтэд нээлттэй байдаг мэдээлэл юм.
35 настай Скворцов 2023 оны арваннэгдүгээр сард Санкт-Петербург хотноо баривчагдсан байна. Түүний хамаатан садан нь ямар шалтгааны улмаас баривчлагдсаныг огт мэдээгүй өдийг хүржээ. Тэгвэл пүрэв гарагт /2025.06.26/ Скворцовыг шүүх хурал болж, хорих ял сонссон байна.
“Зөвлөлтийн нууц бункерууд: 1930-1960-аад оны хотын тусгай бэхлэлт” номыг түүхч Дмитрий Юрков бичиж, 2021 онд нийтлүүлсэн юм. Тус номыг ОХУ-д худалдан авах боломжтой, төрийн өмчит “Российская Газета” сонин хүртэл сурталчилж байжээ.
Скворцов 2022 онд Украины дайн эхлэхэд нэгэн Герман сэтгүүлд дайныг эсэргүүцсэн ярилцлага өгсөн аж. Тэрбээр хэлэхдээ “Мөрдөн байцаалтын ажиллагаа намайг тодорхой улс төрийн үзэл бодолтой гэж буруутгаснаар эхэлсэн” гэсэн юм.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daranguilagch oros, ghdee dotroo ugaasaa iim bolj baigaa bol udahgui butrah yum bna
Oros ruu zugleltgui bolje