Жүжигчин И Ши Ён цусан дахь тестостероны хэмжээ ихэссэн тул эмчлүүлжээ

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Ши Ён нэгэн Youtube сувагт ярилцлага өгөхдөө маш шаргуу дасгал, бэлтгэл хийсний улмаас биеийнх нь хормоны тэнцвэрт байдал алдагдаж, эмнэлэгт эмчлүүлэх шаардлага тулгарсан талаараа ярьжээ.
Тэрбээр “Sweet Home” нэртэй цувралд дүр бүтээж байх үед биеийнх нь булчингийн масс 30 кг-ийг давж, өөхөн эдийн хэмжээ 6 хувь болж буурсан гэж хэлсэн юм. Ийм эрс өөрчлөлтийн улмаас түүний сарын тэмдгийн мөчлөг зогссон байна. И Ши Ён “Тэр үед миний сарын тэмдэг ирэхээ больсон. Яагаад гэвэл миний биеийн өөхөн эдийн хэмжээ маш бага байсан юм. Өөхний хэмжээ буурахаар сарын тэмдэг ирдэггүй. Жин нэмэх үед сарын тэмдгийн мөчлөг эргээд хэвийн болдог. Гэхдээ жин буцаагаад нэмсэн ч гэсэн ирээгүй. Тийм учраас тухайн үед эмнэлэгт үзүүлсэн” гэсэн юм.
Эмнэлэгт үзүүлэхэд сарын тэмдэг ирэхгүй байгаа шалтгаан нь биеийн хормоны тэнцвэрт байдал хэт алдагдсан гэх онош гарсан байна. Ийм учраас тэр эмчилгээ хийлгэжээ.
Эх сурвалж: Chosun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАХ ЮМ БЭ ХӨӨРХНӨӨ МОНГОЛД ИРЭЭД НАДТАЙ НЭГ САР САЙХАН БАВАЛЦЧИХ ОНГОН БАЙГАЛЬДАА АВАЛЦАНАА АЙРАГ НЭРМЭЛ УУЛГАНА БЯСЛАГ ТАРАГ ӨРӨМ ААРУУЛ ИДҮҮЛНЭ.ХАМГИЙН ГОЛ НЬ СЭГСИЙТЭЛ СЕКС МАШ ЧУХАЛ ШҮҮ БИ ТОСНОО ЧАМАЙГ ЭМЧИЛНЭЭ