УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | "Алтыг хууль бусаар хил гаргаад байгаа эсэхийг шалгуулахаар ТЕГ-т хандсан"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Алт-3 аян гэж орж ирээд байгаа. Хил гааль хаалттай ковид-19 цар тахлын үед Монголбанканда тушаасан алт 23,5 тоннд хүрсэн. 2024 онд 16,5 тонн болтлоо буурсан байна. Ордууд нь зогсчихов уу, тушааж байгаа алтны хэмжээ багасчихсан уу. Алтны хууль бус худалдаа байна уу. Хэрэв хянаж чадахгүй байгаа бол дараагийн том орд руугаа орох нь зөв хувилбар биш ээ" хэмээн асуулаа.

  • Ерөнхий сайд Г.Занданшатар: "Алт-3 хөтөлбөрт дээр яам санаачилгатай ажиллаж байгаа. Гэтэл дөрөв хүрэхгүй тонн алт тушаагдсан байна. ид үедээ 20 тонн алт олборлож байсан улс. Өнөөдөр алтны үнэ 3400 ам.долларт хүрчхээд байгаа ч, ДӨРӨВХӨН тонныг олборлоод байна. Тиймээс алтыг хууль бусаар хил гаргаад байгаа эсэх асуудлыг шалгуулахаар ТЕГ хандаад байгаа" хэмээн хариуллаа.
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, "Хайгуулаа нээх, "Алт 3" хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой" гэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button