Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл анхны удаа прокурорт мэдүүлэг өглөө

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласантай холбоотой бослого гаргасан гэх хэрэгт буруутгагдаад буй. Тэгвэл Юн Сок Ёл өнөөдөр /2025.06.28/ тус хэрэгтэй холбогдуулан прокурорт анхны удаа мэдүүлэг өгсөн байна.
Тэрбээр прокурорын байр руу гол хаалгаар орж, сэтгүүлчдийн асуултад хариулаагүй юм. Өмнө нь Юн Сок Ёлын өмгөөлөгч нар түүнийг газар доорх зогсоолоо, бусдын нүднээс далд барилга руу орох хүсэлт гаргасан ч үүнийг нь хүлээн аваагүй байна. Түүнийг барилга руу орсны дараа өмгөөлөгч нар нь мэдэгдэл гаргахдаа тусгай зөвлөлийн прокурорууд ерөнхийлөгч аснаас мэдүүлэг авч буйгаараа улс төрийн шоу хийлээ гэж буруутгажээ.
Энэ нь прокуророор ажиллаж байсан Юн Сок Ёл прокурорын байранд очиж мэдүүлэг өгсөн анхны тохиолдол юм. Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгч асан Пак Гин Хэг мөрдөн шалгах тусгай зөвлөлийг дурдаж байсан билээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!