УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Баялгийн сан”-г мөнгөжүүлэх сайд нарыг стратегийн ордод хамааралтай, уул уурхайн бизнестэй, MSC-ээс хандив авагчид гэж ангилна

Хураангуй:

  • Засгийн газрын 19 сайдын хоёр нь стратегийн ордтой шууд хамааралтай
  • 4-5 нь “MSC”-ээс хандив авсан, нэлээдгүй нь уул уурхайн бизнестэй

Дэлгэрэнгүй:

Баялгийн сангийн тухай хуулиар ашигт малтмалын ордын 34-51 хувийг “Чингис хаан-Үндэсний баялгийн сан”-д төвлөрүүлэхээр заасан. Стратегийн ордын 34-51% хүртэл хувийг төр эзэмших, эсхүл тусгай АМНАТ-аар сольж авах зохицуулалт. Үүний дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уг асуудлаар хэд хэдэн ажлын хэсэг ч томилон ажиллуулсан байлаа. Мөн Бүрэн эрхт төлөөлөгч томилон ашигт малтмалын орд газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээрээ эхлүүлсэн. 2025.05.01 гэсэн огноо тавьж, үүнээс өмнө хувийн хэвшлүүдтэй бүрэн хэлэлцээрт орж дуусгахыг зорьсон ч амжсангүй.

Одоо гол асуудалдаа оръё.

Шинээр бүрдсэн Г.Занданшатарын Засгийн газар баялгийн сангаа арвижуулах буюу ордуудынхаа хувийг төрд авч ирж чадах уу. Ийм асуулт үүсээд байна. Гэхдээ сайд нарт нь итгэх итгэл алга, үнэндээ. Яагаад гэдгийг тодорхой тайлбарлая. Сайд нарын ихэнх нь стратегийн 16 ордод ашиг сонирхлын өндөр зөрчилтэй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням

Сайдын суудалд суугаагүй байхдаа “Стратегийн орд газруудын асуудлыг нэгэн зэрэг УИХ-д оруулж ирмээр байна” хэмээсэн. Тэгэхээр нэгэн зэрэг оруулж ирэх боломжтой суудалд суучихлаа. Харах л үлдлээ. Гэхдээ нэг дурдах зүйл бий. Тэрбээр, “MCS”-ийн харьяа “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг гүйцэтгэгч “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хамтран эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан гэдгийг онцлон тэмдэглэе. “MCS” группээс дэмжлэг хүртэгсдийн нэг. Сайд болсныхоо дараа “Ухаа худаг”-ийг тултал хамгаалах үүрэгтэйгээр Уул уурхайн сайдаар очиж байгаа гэж бичигдсэн удаатай. Тэгэхээр салбарын сайдад найдлага бий юу.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам,

Шуудхан хэлэхэд алт, нүүрс ухагчдын төлөөний хүн. Түүний аав Чинбат нь Сэлэнгэ аймгийн ноён уул орчимд алт ухан хөлжиж, нүүрсний салбарын магнат болсон. “Өсөх зоос” ХХК-иараа Өмнөговь аймгийн Нарийн сухайтын бүлэг ордоос “МАК’ “Саус гоби сэндс” компаниудтай зэрэгцэн нүүрс олборлодог. Тус компани “Хүрэн шанд” ордыг МАК-тай булаацалдан шүүхдэлцэж ч явж.

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан

Түүний төрсөн дүү Э.Батбаяр "Эрдэнэт үйлдвэр"-ийн гурван үүсмэл ордын нэгийнх нь хамгийн том хувьцаа эзэмшигч болсон. Э.Батбаярын эхнэр Э.Энхмаагийн “Бльюмон металс” ХХК нь “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг эзэмшдэг, үлдсэн 30 хувийг нь Орхон аймгийн буюу Эрдэнэт хотын 24 мянган иргэн эзэмшдэг билээ. Тэд төртэй 34-51 хувийн асуудлаараа хэлцэлд орох учиртай. Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг Э.Бат-Амгалангийн дүүгийн зөвшөөрөлд хамааралтай хэмээн бичдэг ч, яг таг батлагдаагүй. Эрдэнэтийн засаг даргаар ажиллаж байх цаг үетэй холбогдож болзошгүй гэгддэг.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт

“Хөшөөтийн уурхайг яаралтай стратегийн ордод авъя” гэж орилдог хүмүүсийн нэг. Гэвч Ховд аймагт орших нүүрсний асар баян нөөцтэй Хөшөөтийн уурхайг Сингапурын хөрөнгө оруулалттай “МоЭнКо” ХХК эзэмшдэг. Харин уг уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжиннямын “Алтайн зам” ХХК нүүрсийг нь Хятад руу тээвэрлэх ажлыг С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянмөнхийн “Алтай строй” ХХК хариуцаж ирсэн. Мөн С.Бямбацогтын хүү Б.Билгүүний “Эн Пи петролиум” ХХК нь Ховд аймгийн Дарвин, Үенч сумдад шатахуун түгээх станцтай бөгөөд Хөшөөтийн уурхайн олборлолт, тээвэрлэлтийг хийж буй автомашинуудыг шатахуунаар хангадаг гэгддэг.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан

Уул уурхайн салбарт гар дүрэгсдийн нэг. Хүдрийн уурхайн бизнестэй. Мөн нүүрсний төмөр замыг эзэгнэгч.

Цаашлаад “MCS”-ээс хандив авсан хүмүүс нэлээн их бий. Түүнд өнөөдрийн Засгийн газрын сайд нараас Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 300 сая, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 170 сая, Шадар сайд Т.Доржхандын ХҮН нам бүр тэрбум төгрөгийн хандив авсан.

Товчхондоо, Үндэсний “Баялгийн сан”-г мөнгөжүүлэх сайд нарыг стратегийн ордод хамааралтай, уул уурхайн бизнестэй, MSC-ээс хандив авагчид гэж ангилж болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 30, 2025 11:00

Улаан цагаан уул уурхайн бизнестэй холбоотой хүмүүсийг сайд болгоод байдаг ард түмэнд ашигт м�##�тм�##�ын баялгийн хувь хүртээхгүй юм байна л даа. УИХ, ЗГ

Зочин
Зочин
6 сар 30, 2025 12:13
Reply to  Зочин

Gedsee ileed hevtegch novsh

Зочин
Зочин
6 сар 30, 2025 12:36

МАН ыг сонгуулиар хөөж явуулна аа. Амл�##�таа биелүүлэхгүй ард түмниыг басамжилж бна

Зочин
Зочин
6 сар 30, 2025 16:26

Хүн нам яахлаарай тэрбум ийн хандав авдаг юм бэ? Доржханд �######�аачээ Худ�##�ч �##�бан туша�##�ын төлөө юуч хийхээс сиигэхгүй урвагч новш!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button