Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын өмнөд хэсгээр хэт халж, эрх баригчид түймрийн сэрэмжлүүлэг гаргажээ

Европын өмнөд хэсгийн орнуудад хэт халж, агаарын температур цельсийн 40 хэм давсны улмаас орон нутгийн эрх баригчид түймрийн сэрэмжлүүлэг гаргасан байна. Мэргэжилтнүүд хэт халж буй давлагааны давтамж, эрч нэмэгдэж буй нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаа. Европын өмнөд бүс нутагт цаг уурын эрс тэрс үзэгдэл илүү түгээмэл болж буйг эрдэмтэд анхааруулж байгаа юм.

Амралтын өдрүүдээр Итали, Грек, Испани, Португалд хэт халж, орон нутгийн иргэд болон жуулчид сүүдэрлэг газар цагийг өнгөрүүлжээ. Ням гарагт /2025.06.29/ Португалын газар нутгийн гуравны нэг нь хэт халалтын сэрэмжлүүлэгтэй байсан юм. Италид Лацио, Тускан, Калабриа, Пуглиа, Умбриа мужууд өдрийн хамгийн халуун цагуудад зарим үйл ажиллагаа гадаад орчин явуулахыг хориглохоор төлөвлөсөн байна. Тус улсын үйлдвэрчний эвлэлүүд үндэсний түвшинд ийм арга хэмжээг илүү өргөн явуулахыг засгийн газартаа уриалж буй. Испанийн Эл Гранадо тосгонд агаарын температур цельсийн 46 хэм хүрч халжээ.

Грек улс амралтын өдрүүдийг ой хээрийн түймрийн өндөр сэрэмжлүүлэгтэй өнгөрөөсөн байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2025.06.26/ Грекийн нийслэл Афинаас өмнөд зүгт томоохон түймэр гарч, хүмүүс нүүн суурьшиж зам хаах хэрэгтэй болсон билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button