НИЙГЭМНийгэм мэдээ
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

"Орон сууцны хажуугийн шороон зам дээр хоёр настай хүүхэд машинд дайруулсан, ухаангүй байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 23-ний 15:00 цаг орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Цагдаагийн алба хаагчид дуудлага өгсөн газарт очиход "Тоёота приус" маркийн автомашины жолооч явган зорчигч болох хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон байжээ.
Уг хэргийн нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ба хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд замын хөдөлгөөний дүрмийг сайтар мөрдөж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.