“Санхүү авна” зараар насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн прокурорын газраас О.П, Б.Э нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Иргэн О.П, Б.Э нар нь бүлэглэн, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж, ашиг олох зорилгоор тэдний орон гэрээсээ дайжсан, хонох газаргүй, санхүүгийн боломжгүй байдлыг нь далимдуулан орон байраар хангаж, цахим орчинд “санхүү авна” гэсэн утга бүхий зар байршуулж, биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 4 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яллах дүгнэлт үйлдэж барьж маяглаад байлгүй шууд буудчихаж болдоггүй юм уу?. Заваан арчаагүй улсад ажил хийх сэтгэлгүй хүн хогнуудыг шууд устгах хэрэгтэй.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch