Top StoriesУЛС ТӨР

Төсөв: Б.Дэлгэрсайханаас 2.5 их наяд, П.Наранбаяраас 436 тэрбумыг, Б.Жавхлан, С.Амарсайхан нараас 11-15 тэрбумыг хасжээ

Төсөвт тодотгол хийх хуулийн үндэслэл, шаардлага бүрдэж, 2025 оны төсөв дахин тодотгол хийхээр болсон. Энэ хүрээнд Г.Занданшатарын Засгийн газар төсвийн тодотголыг боловсруулж, дагалдах хуулиудын хамтаар УИХ-д өргөн барьснаар өнгөрөгч баасан гарагт анхны хэлэлцүүлгийг хийгээд буй.

Харин энэ долоо хоногт төсвийн хэлэлцүүлэг 2-4 дүгээр шат хүртэл үргэлжлэх юм.

Иймд 2025 оны төсвийг дахин танахдаа сайд нарыг багцаас хэдийг хассан. Энэ нь ямар төсөл, арга хэмжээнд туссан зэрэг мэдээллийг хүргэе.

Хэний төсөв хэвээр үлдэв:

  • Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн багц болох 694.1 сая төгрөг,
  • Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалангийн багц болох 8 тэрбум 560 сая төгрөг,
  • Ерөнхий сайдын Г.Занданшатарын багц болох 1 тэрбум 433.5 тэрбум төгрөг,
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн багц болох 9 тэрбум 569.6 сая төгрөгийг төсвийн тодотголоор хэвээр үлдээсэн байна.

Хэн хэний төсөв хэдэн төгрөгөөр хасагдав. Хасалтад орсон төсөл арга хэмжээнүүд:

Засгийн газрын сайд Н.Учралын төсвийг 138 тэрбум, С.Амарсайханы төсвийг 14 тэрбум, С.Бямбацогтын төсвийг 37 тэрбум, Б.Жавхлангийн төсвийг 15 тэрбум, Л.Мөнхбаатарын төсвийг 39 тэрбум, Д.Батлутын төсвийг 39 тэрбум, Б.Батбаатарын төсвийг 7 тэрбум, П.Наранбаярын төсвийг 436 тэрбум, Т.Аубакирын төсвийг 87 тэрбумаар, Б.Дэлгэрсайханы төсвийг 2 их наяд, 587 тэрбум, Ч.Ундрамын төсвийг 309 тэрбум, Э.Бат-Амгалангийн төсвийг 725 тэрбум, Ж.Энхбаярын төсвөөс 85 тэрбум, Э.Батшугарын төсвөөс 11 тэрбум, Б.Чойжилсүрэнгийн төсвөөс 511 тэрбум, Ж.Чинбүрэнгийн төсвөөс 234 тэрбумыг тус тус хасжээ.

  • Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд багц болох 174 тэрбум 732.6 сая төгрөгийг 36 тэрбум 407 тэрбум болгон 138 тэрбум 325 саяар бууруулсан байна.

Ингэхдээ их засвар болон яамны төсвийг хэвээр үлдээсэн бол шинжлэх ухаанд зарцуулах төсвийг 164 тэрбум 721 саяас 26 тэрбум 395.9 сая, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборт төлөвлөсөн 154 тэрбум төгрөгийг 20 тэрбум болгож, Шинжлэх ухааны судалгааны лаборатори, спорт танхимын барилгад зарцуулах 5 тэрбум 278.8 сая төгрөгийг, 1 тэрбум болгоно бууруулсан байна.

  • Монгол Улсын Шадар сайдын багц болох 56 тэрбум 308.1 сая төгрөгийг, 41 тэрбум 553.1 сая болгож, 14 тэрбум 755 саяыг хассан байна.

Үүнд Онцгой байдлын Ерөнхий газрын төсөв болох 30 тэрбум 528.2 сая төгрөгийг, 23 тэрбум 167 сая болгон бууруулжээ. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ОБ-ын эрэн хайх, аврах ангийн барилгад зарцуулах 1 тэрбум 791 саяыг, 891 сая болгон, ОБЕГ-ын мэргэжлийн сургалтын төвийн барилгад зарцуулах 12 тэрбум 458.5 саяыг, 5 тэрбум 997.3 сая болгон бууруулжээ. Үүнээс гадна бусад барилга байгууламжийн 14 тэрбум 249.5 тэрбумыг 6 тэрбум 888.3 тэрбум болгосон байна. Түүнчлэн шадар сайдын багцад багтсан “Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөлд төсөвлөсөн 15 тэрбум 296.7 саяыг, 7 тэрбум 902.9 сая болгон бууруулсан зэрэг багтаж байгаа юм.

  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багц болох 60 тэрбум 908.3 сая төгрөгийг, 23 тэрбум 167 сая болгож, 37 тэрбум 741 саяар бууруулсан байна.

Төсвийн таналтын дийлэнх нь барилга байгууламжийн төсөл байгааг нэгтгэж харвал, барилга байгуулах нийт 57 тэрбум 571.9 саяын төсвийг 19 тэрбум 830.6 сая болгон бууруулжээ. Ингэхдээ 14 аймагт барихаар төлөвлөсөн нэг цэгийн үйлчилгээ, иргэдэд үйлчлэх төвийн барилгын төсвийг тус бүр 1-22 тэрбумаар танаж, Удирдлагын академийн өргөтгөлийн барилгад төсөвлөсөн 20 тэрбум 723.1 саяыг, 4 тэрбум болгон багасгажээ. Мөн ЗГХЭГ болон түүний харьяа газруудын тоног төхөөрөмжийн төсвөөс 1 тэрбум орчмыг хасжээ.

  • Сангийн сайдын багц болох 142 тэрбум 790.2 сая төгрөгийг, 127 тэрбум 720.2 сая төгрөг болгож, 15.07 тэрбумаар хассан байна.

Сайдын төсөвт багтах Гаалийн Ерөнхий газар болон яамны төсвөөс таналгүй үлдээж зөвхөн Татварын Ерөнхий газрын төсөв 21 тэрбум 276.4 сая төгрөгийг, 6 тэрбум 206.4 сая болгож бууруулсан байна. Таналтад ТЕГ-ын хэлтсийн барилга болон барилгын өргөтгөл, байгууллагын тоног төхөөрөмж багтжээ.

  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц болох 144 тэрбум 460.5 сая төгрөгийг, 104 тэрбум 720.7 сая болгож, 39 тэрбум 74 сая төгрөгөөр бууруулсан байгаа юм.

Таналтаар Хил хамгаалах Ерөнхий газрын төсөв 51 тэрбум  947.5 саяыг, 30 тэрбум 90 сая болгосон байна. Ингэхдээ байгууллагын барилга байгууламжийн төсөв 8 тэрбум 132 саяыг 2 тэрбум 846 сая болгож, улсын хэмжээнд хил хамгаалах зориулалтын инженерийн байгууламжийн шинэчлэлтэд зарцуулах 18 тэрбум 325.4 саяыг, 4 тэрбум 274.4 саяар бууруулжээ. Мөн ЦЕГ-ын төсөв 55 тэрбум 211.9 саяыг, 39 тэрбум болгож хассан байна. Үүнд мөн аймгуудын цагдаагийн барилга багтжээ. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төсөв 19 тэрбум 956.7 саяыг, 17 тэрбум 532.1 тэрбум болгож бууруулсан байна.

  • Батлан хамгаалахын сайдын багц болох 105 тэрбум 436.1 саяыг, 65 тэрбум 803.9 сая болгож, 39 тэрбум 633 сая төгрөг хассан байна.

Ингэхдээ яамны төсөвт тусгасан барилга байгууламжаас 4 тэрбумыг, Зэвсэгт хүчний жанжин штабын төсвөөс 35 тэрбум 765 саяыг тус тус хасжээ.

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багц болох 72 тэрбум 694.4 сая төгрөгийг, 64 тэрбум 902.5 сая болгож, 7 тэрбум 792 сая болгон танажээ.

Уг төсвийн сайдын багц дахь барилга байгууламжийн төсвөөс хассан байна.

  • Боловсролын сайдын багц болох 1 их наяд 282 тэрбум 891.8 тэрбум төгрөгийг, 438 тэрбум 952.9 сая болгож, 436 тэрбум 718 сая төгрөгөөр хассан байна.

Үүнд Ерөнхий боловсролын 71 сургууль, 40 цэцэрлэгийн барилгын төсвийн таналт багтжээ. Тухайлбал, Архангайд барих зургаа, Баянхонгорт гурав, Булганд гурав, Говь-Алтай аймагт гурав, Говьсүмбэр аймагт нэг, Дархан-Уул аймагт нэг, Дорноговьд хоёр, Дундговьд нэг, Завханд зургаа, Орхонд хоёр, Өвөрхангайд тав, Өмнөговь нэг, Сүхбаатарт гурав, Сэлэнгэд тав, Төв аймагт дөрөв, Увсад гурав, Ховдод дөрөв, Хөвсгөлд долоо, Хэнтийд гурав, Улаанбаатар найман ЕБС-ийн барилга барих төсвийг танасан байна.

Харин цэцэрлэгийн хувьд Архангайд барих гурав, Баянхонгорт нэг, Булганд хоёр, Дархан-Уул аймагт хоёр, Дорнодод хоёр, Дундговьд нэг, Завханд гурав, Орхонд нэг, Өвөрхангайд гурав, Сүхбаатарт нэг, Сэлэнгэд нэг, Төв аймагт хоёр, Увсад хоёр, Ховдод гурав, Хөвсгөлд хоёр, Хэнтийд нэг барилга барих төсвийг хассан байгаа юм. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байр барих төсвөөс 18 тэрбумыг хасжээ.

  • Гэр бүл, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын багц болох 135 тэрбум 833.9 саяыг 48 тэрбум 728.1 тэрбум болгож, 87 тэрбум 105 саяыг хассан байна.

Төсвийн таналтаар НДЕГ-ын төсвөөс 1.3 тэрбумыг, Хүүхэд гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газраас 37 тэрбумыг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас 19 тэрбумыг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас 30 тэрбумыг тус тус хассан бол яамны төсвөө хэвээр үлдээсэн байна. Дээрх хасагдсан төсөвт хараагүй хүмүүсийн сургалтын төвийн тоног төхөөрөмж болон ахмадуудын асрамж, хүүхдийн асрамж зэрэг барилгууд багтжээ.

  • Зам, тээврийн сайдын багц болох 3 их наяд 505 тэрбум 527 саяыг, 918 тэрбум, 76.2 сая болгож, 2 их наяд 587 тэрбумыг танажээ.

Хассан төсөвт бүх аймгийн сумдыг холбосон авто замууд, Аймгийн доторх хатуу хучилттай замууд, Сумын төвүүдийн доторх болон тойрсон замууд болон 21 аймгийн төвүүд рүү барих замууд багтаж байна. Мөн Төв аймаг-Угтаалцайдам, Цээл, Заамар сумд, Улаанбаатар–Дархан чиглэлийн авто зам, Улаанбаатар–Чойрын чиглэлийн авто зам, Зүүн бүсийн коридор (Төв–Хэнтий–Дорнод) Төв, Хэнтий, Дорнод, Хойд бүсийн коридор (Дархан–Сэлэнгэ–УБ)   Дархан-Уул, Сэлэнгэ, Улаанбаатар, Баруун бүсийн коридор (Баян-Өлгий, Ховд, Увс), Баян-Өлгий, Ховд, Увс, Урд бүсийн коридор (Өмнөговь) чиглэлийн автозамуудын төсвөөс танажээ.

  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багц болох 435 тэрбум, 438.8 саяыг, 125 тэрбум, 564.5 сая болгож, 309 тэрбум 874 сая төгрөгөөр бууруулсан байна.

Хасагдсан зардалд аймгуудын Соёлын төвийн барилга болон музейн барилгын бүтээн барилгын ажил багтаж байна. Мөн аймгуудын спорт заалны барилгын төсөв багтжээ.

  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багц болох 1 их наяд 064 тэрбум 339.3 саяыг, 332 тэрбум 991.3 сая болгож, 725 тэрбумаар танажээ. 

Төсвийн таналтын хүрээнд Бүсүүдийн хөгжлийг дэмжих инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, улс, аймаг, сумдад хэрэгжүүлэхэд шаардагдах бүсүүдийн төсвийг 126 тэрбумаар, Төрийн алан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөр, нэгдүгээр үе шатыг аймаг, сумдад хэрэгжүүлэхэд шаардах төсвийг 43 тэрбумаар хасжээ. Мөн аймгуудад хийх дулаан хангамжийн шугам, халуус усны байр, цэвэр усны хангамж бүхий байгууламж, гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээнүүд, аймгуудын гэр хорооллын шинэчлэл, нийслэл болон орон нутагт хийх ногоон байгууламжууд, ундны усны эх үүсвэр зэрэг төслүүдийг төсвийг огцом багасгасан байна.

Харин “Шинэ Хархорум” хотын эхний ээлжийн барилгажилтын төсөл, инженерийн бэлтгэл арга хэмжээ зэрэг ажлын зураг төсөв хийх 10 тэрбумаас нэг тэрбумыг хасаж, хэвээр нь шахуу үлдээжээ.

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багц болох 141 тэрбум 359.2 саяыг 56 тэрбум 284.2 сая болгож, 85 тэрбум 75 сая төгрөгөөр бууруулсан байна.

Сайдын төсвөөс барилга байгууламжид зарцуулах 132 тэрбумыг 48 тэрбум болгон багасгаж, тус салбарт хэрэгжиж буй бусад төслүүдийг хэвээр үлдээжээ.

  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багц болох 35 тэрбум 293.8 саяыг, 23 тэрбум 362.8 сая болгож, 11 тэрбум 931 сая төгрөгөөр бууруулжээ.

Ингэхдээ мөн барилга байгууламжид зарцуулах 28.4 тэрбумыг, 16.4 тэрбум болгон багасгаж, бусад төсвийг хэвээр үлдээсэн байна.

  • Эрчим хүчний сайдын багц болох 741 тэрбум 016.5 саяыг. 229 тэрбум 421.9 сая болгож, 511 тэрбум 595 сая төгрөгөөр хассан байна.

Таналтаар найман аймаг, есөн суманд баригдах дэд бүтэц, станцын барилга угсралт, цахилгаан хангамжийн ажлаас 463 тэрбумыг, Улаанбаатар хот дахь дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмжийн зардлаас 70 тэрбумыг тус тус хасжээ.

  • Эрүүл мэндийн сайдын багц болох 357 тэрбум 685.7 саяыг, 123 тэрбум 207.2 сая болгож, 234 тэрбум 478 сая төгрөгөөр багасгасан байна.

Хасалтын дийлэнх буюу 218 тэрбумыг барилга байгууламж барих, шинэчлэх төсвөөс танажээ. Үүнд "ХӨСҮТ-2"-ын гаднах шугам сүлжээ, сумдын өрхийн эмнэлгийн шинэчлэл, Зоонозын өвчин судлалын төвийн барилга болон 19 сум найман дүүргийн эмнэлгийн барилгын явцын төсвөөс танажээ. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн их засварт зарцуулах 23 тэрбумыг 9 тэрбум болгож, нэгдүгээр төв эмнэлгийн засвараас 2.2 тэрбумыг, Эрүүл мэндийн салбарын их засварт зарцуулах төсвийн танаж 5,6 сая болгосон байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн зардалд тодорхой таналтуудыг хийжээ.

Уг нь Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийг тодотгохдоо эрүүл мэнд, боловсролыг салбарыг хөндөхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч дээрх төсвийн таналтаас харахад, дийлэнх таналтыг ихэнхийг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламж, орон нутгийн замуудад хийжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 1, 2025 12:25

Эрүүл мэндийн төсвөөс хасахгүй гэсэн яагаад ийм брьхлт хийж байгаа юм бэ. Ард түмнээ эрүүл байлгахгүй бол үхэж дуусах байхдаа. Урдаас хүнээ нөхөх үү

Зочин
Зочин
7 сар 1, 2025 12:42

Уг нь эдгээр сайд нарыг өөрсдийг нь хасчихсан болоосой!

Zochin
Zochin
7 сар 1, 2025 14:51

Tom hulgai hiideg sauduudtai uls hugjihgui ee

зочин
зочин
7 сар 1, 2025 15:55

ШАДАР САЙД АМАРСАЙХАНЫ ТӨСВӨӨС ХАСАХ НЬ БУРУУ. С,АМАРСАЙХАНЫ ТӨСВӨӨС ХАСАЖ БАЙХЫНХАА ОРОНД ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УСААР УНТРААХ КА-32А11ВС ЗАГВАРЫН НИСДЭГ АВЧИХААЧДЭЭ. ЭНЭ НИСДЭГ ТЭРЭГ НЬ ОХУ-Д ҮЙЛДВЭРЛЭГДСЭН 4000 ЛИТОР УСНЫ БАГТААМЖТАЙ, 10-12 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ ОНГОЦ ЮМ.

Зочин
Зочин
7 сар 1, 2025 16:59

Монгол Банк, УИХ -ын тамгын газрын олон орон тооноосоо хасаачээ

Зочин
Зочин
7 сар 1, 2025 16:59

МОНГОЛ БАНКНЫ 700 ОРОН ТООНООС ХАСААЧЭЭ

Зочин
Зочин
7 сар 1, 2025 17:00

УИХ ЫН ОЛОН ДЭД ДАРГА ОРОН ТООНООС ХАСААЧЭЭ

Зочин
Зочин
7 сар 1, 2025 18:41

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
7 сар 1, 2025 20:31

Аргагүй л муужгай сайд юм даа

Зочин
Зочин
7 сар 1, 2025 20:40

Хэмнэлтийн тухай хуулиар гэрээ байгуулагдаагүй ажлын төсвүүд хасагдаж, гэрээ байгуулагдсан нь үлдсэн гэсээн

Зочин
Зочин
7 сар 1, 2025 21:36

гадаад оронд байгаа эся ын төсвийг тана лбгдрж гачин эх сарангэрэл гэсэн амёбууд шимэгчилж суугаашт энэ эр эм 2 төрийн сэнтийг баасаар дүүргэж овоолсон шүү

Зочин
Зочин
7 сар 1, 2025 23:02

Шинжлэх ухаан,боловсрлоос их иөнгө хассан нь харамс�##�тай!Аж ахуй бусад с�##�бар онц чух�##� биш!

Зочин
Зочин
7 сар 2, 2025 07:07

Ингэж их мөнгө төрд улсад зарцуулв�##� �##�ь уже хөгжчихсөн өөрснөө л иджээ

Зочин
Зочин
7 сар 2, 2025 08:33

бидэнд орлогоо нотлох нэг хүн байгаа, энэ хүн нотлохгүй бол бусад нь барьцана

Зочинд
Зочинд
7 сар 2, 2025 13:09

Энэ их танаж бгаа мөнгөөр юу хийх вэ эсвэл хэн нэгэн бүлэглэлүүдийн кармаанд л битгий орчихоосой доо

Зочин
Зочин
7 сар 3, 2025 08:21

Дорнодын тамын50 кмээ засаач Булган сумын 30 км замаа засаач ээ хичнээн жил ийм замаар зовж явах юм бээ

Зочинbaagii
Зочинbaagii
7 сар 3, 2025 12:32

126 aag tanaj 76 bolgii idej uuh ni buur l nemegdej avilgal ni buur gaarch ba bi duudlagiin jolooch hiideg hun yum yum harj sonsoj yvdag teghed zugeer ulsiin ih hural bolon irgediin tuluulugchid bolgohdoo knop dardag hunee oruuldag yum ba lee arai2

Зочин
Зочин
7 сар 3, 2025 14:48

Боловсролын төлөвийг биш тэр сайдыг нь хасмаар байна шүү

Архангай танк хүлдэг
Архангай танк хүлдэг
7 сар 3, 2025 17:42

Архангайд баригдах 6 сургууль, 3 цэцэрлэгийг хасчээ. Ж.Нэргүй боочих вий дээ!

ЗочинATG
ЗочинATG
7 сар 3, 2025 18:22

ugaasaa hulgain mungunii taliin hasaa biz tusviin vr ashigagvi zartsuulj bgaani uls ornii hugjil ard tvmnii amidralaar dotorhoi baihad huuli hynalt ni tusviin zartsuulaltand nibhynalt tavidaggvin medegdej bgaa shdee

Зочин
Зочин
7 сар 4, 2025 02:01

Төсвийг ингэж аймшигтай танаж болохгүй штээ, эндээс гарсан их мөнгө нөгөө боссуудынх нь банкнууд руу л орно, зориуд ингэж танаж байна даа. Сургууль цэцэрлэг, эмнэлэг, шинжлэх ухаанд зориулсан төсвийг бол бүр аймшигтай хасаж бна штээ, хэний бодлого явагдаад эхлэвээ

Холбоотой мэдээ

Back to top button