ШШГЕГ-ын мэдэгдлийн цаана 3 тонн алт хууль бусаар олборлож, гаргасан асуудал хөндөгдөв үү

Өчигдөр ШШГЕГ-аас “Олон овоот гоулд” компанид холбогдох асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
ШШГЕГ өөрсдийн санаачилгаар, ингэж мэдээлэл өгөх нь төдийлөн ховор үзэгдэл. Иймд үнэхээр л шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл явцад төвөгтэй нөхцөл байдал үүсжээ гэж харж болохоор. Түүнчлэн эрх ашгийн зөрчил явагдаж байгаа нь мэдээж юм.
Харин энэ сэдвийн цаана “Олон овоот гоулд”-аас гадна “Минерал эксплорэйшн фандинг” гэж компани хөндөгдөж байдаг аж.
“Олон овоот гоулд” бол “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Алтжин”-гийн Г.Алтан, “Жаст”-ын Ш.Батхүү гурвын хамтарч үүсгэн байгуулсан компани.
Ингэхдээ Хадгаламж, Зоос зэрэг банкнаас их хэмжээний хөрөнгө зээлэн босгож, ордыг эргэлтэд оруулах байв. Зээлэхдээ лицензүүдийг барьцаалсан. Гэвч эргэн төлөөгүй, уурхайн үйл ажиллагаа ч жигдрээгүй, энэ банкнууд бас дампуурсан.
Иймд иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд тухайн арилжааны банкнууд дээр Монголбанкнаас Банкны эрх хүлээн авагч буюу БЭХА томилсон байгаа юм.
Харин Хадгаламж банкан дээр томилогдсон БЭХА нь ажиллах явцдаа “Минерал эксплорэйшн фандинг” гэдгийг үүсгэн байгуулж, “Олон овоот гоулд”-ын барьцаалсан лицензийн заримыг шилжүүлэн авах замаар өр төлбөрийг барагдуулах болжээ.
ШШГЕГ-ын хэлж байгаагаар АМГТГ-аас лицензийг албан ёсоор шилжүүлээгүй байгаа аж. Гэтэл тэнд олборлолт явагджээ.
Энэ бол алтны нөөцтэй томоохон орд гэж явдаг. ШШГЕГ-ыг ажлаа хийж байх зуур тэд тухайн лицензийн талбай дээр хууль бус олборлолт явуулж, бүр 3 тонн алтыг хилээр гаргасан байж болзошгүй нөхцөл яригддаг юм байна.
Мэдээж “Алт-3” аян хэрэгжиж эхлэх гэж байгаа өнөөгийн нөхцөлд “Олон овоот” мэтийн алтны орд анхаарал татаж байгаа. Харин Хадгаламж банкны БЭХА, ШШГЕГ тойрсон асуудал яг хэрхээд буй нь сонирхолтой юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголбанкийг цэвэрлэх цаг болж!,өөрсдөө банк бустай, эрх хүлээн авагчид нь луйвар хийдэг... гээд хөвөрч өгнө
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Зав бичээч 3тн �##�дагдаад бган хуучин олон овоот гоулд компани шдээ юугаа ч бичээд бгад юм
Монголын төрд өлөн хулгайч луйварчид л байна. Энэ байтугай л цааш нь гэгчээр
3г биш 3кг биш 30 биш 300биш 3 кг биш 1тн биш 3000 кг �##�т хууль бусаар гадагш гаргаж зарна гэдэг Арай арайггаар дэндүү их шун�##� мөнүү
Монголд хулгай луйваргүй газар байна уу дээрээсээ эхлээд хуцан шүдлэн хурган дарга нараа хүртэл хулгай нүүрлэсэн бузарууд юм аа
Төрийн байгууллага сайн дураараа ингэж мэдэгдэл хийх нь цаана маш том будилаан дагуулж байгаа шүү. Тэр тусмаа ШШШЕГ бол шүүхийн шийдвэрийг л биелүүлэх газар. Өөрсдөө дур мэдэн асуудлыг шийддэг газар биш.