Гадаад мэдээДЭЛХИЙ

“Интер” баг Бразилын “Флуминенсе" багт хожигджээ

Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарч байсан “Интер” баг Бразилын “Флуминенсе" багт хожигдсоноор АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарч чадаагүй байна.

Хойд Каролина муж улсын Шарлотт хотод болсон уг тоглолтонд Бразилын багийн Херман Кано, Эркулес нар гоол оруулснаар бразилчууд 2:0-оор ялалт байгуулжээ.

Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд “Интер”-т тоглодог Арменийн хагас хамгаалагч Генрих Мхитарян, “Флуминенсе” багийн дасгалжуулагч Ренато Гаушо нарын хооронд үл ойлголцол үүссэнээр зодоон болж, Гаушо шар хуудсаар торгуулсан аж.

Одоо “Манчестер Сити”, Саудын Арабын “Аль-Хилал” багуудын хожсон нь шөвгийн 8-д Бразилын багтай долоодугаар сарын 4-нд тоглоно.  

Харин "Флуминенсе" шилдэг 8-д шалгарсан Европын бус хоёр дахь баг болж байна. Өмнө нь Бразилын "Палмейрас", Английн "Челси", Францын "Пари Сен-Жермен",  Германы "Бавариа" багууд шөвгийн 8-д шалгарсан юм.  

М.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button