Орон нутагУЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Гангийн цогцолбор" байгуулах 1000 га газрын асуудал шийдэгдлээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжих "Ган үйлдвэрлэлийн цогцолбор"-ын төсөл. Энэхүү төслийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.

Ингэснээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Гангийн цогцолборыг байгуулах 1000 га газрын асуудал шийдэгдэж байгаа аж.

Хамтын ажиллагааны хүрээнд аймаг, орон нутгаас олгосон газрыг иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэхгүй байх, зориулалтын дагуу ашиглах, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг өрнүүлэх юм байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1497 ажилтан, албан хаагчидтай. Үүний 11 хувь нь Сэлэнгэ аймгийн, 88 хувь нь Дархан-Уул аймгийн харьяалал бүхий иргэд.

Тэдгээрийн нийгмийн асуудлын хүрээнд царцаад байсан ажилчдын орон сууцны төслийг ирэх намраас эхлүүлэх, мөн цалин хангамжийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна.

2025 онд "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ХХК 520 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ч хагас жилийн гүйцэтгэлээр 270 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг давуулан биелүүлээд буй аж. Мөн энэ онд орон нутгийн төсөвт Дархан-Уул аймагт 27 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Жилд нэг сая тонн ган бэлдэц, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төсөл хэрэгжсэнээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого 10 дахин нэмэгдэж, баялгийн санд жилд 250 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж бүрдэх ба дотоодын гангийн хэрэгцээг бүрэн хангаж, экспортод гаргах боломжтой болно.

1200 ажлын байр шинээр бий болж Монгол Улсад гангийн үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ түвшинд хүргэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
7 сар 1, 2025 13:02

ажилчдын орон сууцгүй ц�##�ин хөлс багатай ганц үйлдвэр дээ

Зочин
Зочин
7 сар 1, 2025 13:41

За бас нөгөө Дарханы хөлөө аж ахуйн паркын газрын асуудл шигээ холион бантан авлига болгов доо Азаа

Холбоотой мэдээ

Back to top button