УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тодотгол: Ердөө 132 саяын төсөвтэй ШЕЗ-ийн зардлаас 80 саяыг хасжээ

Төсөв тодотгож буйтай холбоотойгоор бид өмнөх удаад ямар сайдын төсөв хасагдсан. Яамд ямар ажлын зардлаас танаж байгаа мэдээллийг хүргэсэн. Харин одоо байгууллагуудын мэдээллийг хүргэе.

Төсвөөсөө хамгийн их тануулаад байгаа байгууллагад эрүүл мэндийн салбар, барилгын салбар, мөн шүүхийн байгууллага ороод буй.

Парламент, УИХ-тай холбоотой албан байгууллагын төсвөөс огт хасаагүй хэр нь иргэд хамгийн ихээр үйлчлүүлж зовлон жаргалаа дэнслүүлдэг шүүхийн байгууллагын төсвөөс хассан өнгөрсөн өдрүүдэд баггүй шүүмжлэлд өртлөө.

Мөн Монголын хуульчдын холбооноос 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслийн “шүүхийн төсөв”-тэй хэсэгт онцгой анхаарал хандуулахыг уриалж, албан мэдэгдэл гаргажээ.

Тиймд шүүхийн байгууллагын ямар ямар төсвийг хэдээр хассаныг хүргэе.

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын төсөвт тусгасан 19 сая 956 мянган төгрөгийг, 17 сая 532 мянга болгон бууруулсан байна. Уг зардлаа шүүхийн сургалтын барилгын төсвөөс хасжээ.
  • Улсын дээд шүүгчийн багц болох 6 сая төгрөгийг 4 сая болгон бууруулжээ. Ингэхдээ шүүгчийн багцад байсан Улсын дээд шүүхийн цахим системийн зардлаас дээрх дүнг хассан байна.
  • Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын багц болох 132 сая 300 мянган төгрөгийг, 52 сая 748 мянган төгрөг болгож, 80 саяар бууруулжээ. Энэ хүрээнд гурван аймаг, гурван дүүргийн барилгын шинэчлэлийн төсвийг хасжээ.

Эдгээр нь Үндсэн хуульд заасан “Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэх заалтыг, Шүүхийн тухай хуульд заасан “Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явах нөхцөлийн төр хангана. Шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

Түүнчлэн шүүхийн байгууллагын шаардлага хангахгүй байрны асуудал олон жил яригдаж буй. Хэрэг хянан шийдвэрлэхэд ч алдаа дутагдалтай тус байрнуудыг засварын ажил олон жил сунжирч байгаа. Гэтэл төсвийн тодотголоор шүүхийн байрнуудыг засварын зардлыг нэн тэргүүнд танахаар болжээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 2, 2025 08:59

МОНГОЛЫН АВИЛГАЛЫГ АРИЛГАЯ ГЭВЭЛ ШҮҮХИЙГ ҮНДСЭЭР Н ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
7 сар 2, 2025 13:45

Архины мөнгийг хасжээ

Холбоотой мэдээ

Back to top button