Орон нутгийн замгүй, Богд уулаа нүхлэх төсөлгүй зөвхөн сайд нэртэйгээ үлдэх нь

Төсөв тодотголоор төсвөөсөө хамгийн их хасуулж буй нь Б.Дэлгэрсайхан. Түүний төсвийг 2 их наядаас хасаж буй.
Уг төсвийн дийлэнх нь орон нутгийн зам, зарим нь аймаг, нийслэл холбосон худалдааны чухал замууд байгаа юм.
Ер нь манай улсын орон нутгийн зам жил бүр шүүмжлэл дагуулдаг ч одоог хүртэл завсар ч хийгдээгүй зам олон. Тиймд энэ оны төсөвт хэд хэдэн замыг шинээр тавих болон үргэлжлүүлэхээр тусгасан байсан ч сайд нь төсвөө хасуулчхав.
2025 оны төсвийн өмнөх таналтаар мөн ялгаагүй 10 орчим замын зардлаа хасуулж, гоншигнож суусан сайд энэ удаа бүр хэдэн арван замын төсвөө танууллаа.
Тодруулбал, Зам, тээврийн сайдын багц болох 3 их наяд 505 тэрбум 527 саяыг, 918 тэрбум, 76.2 сая болгож, 2 их наяд 587 тэрбумыг хассан.
Хассан төсөвт бүх аймгийн сумдыг холбосон авто замууд, Аймгийн доторх хатуу хучилттай замууд, Сумын төвүүдийн доторх болон тойрсон замууд болон 21 аймгийн төвүүд рүү барих замууд багтаж байна. Мөн Төв аймаг-Угтаалцайдам, Цээл, Заамар сумд, Улаанбаатар–Дархан чиглэлийн авто зам, Улаанбаатар–Чойрын чиглэлийн авто зам, Зүүн бүсийн коридор (Төв–Хэнтий–Дорнод) Төв, Хэнтий, Дорнод, Хойд бүсийн коридор (Дархан–Сэлэнгэ–УБ) Дархан-Уул, Сэлэнгэ, Улаанбаатар, Баруун бүсийн коридор (Баян-Өлгий, Ховд, Увс), Баян-Өлгий, Ховд, Увс, Урд бүсийн коридор (Өмнөговь) чиглэлийн автозамууд багтаж байгаа.
Ингээд зогсохгүй өчигдөр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Богд уулыг нүхэлж, Төрийн ордныг Хөшигийн хөндийтэй холбон ган татлагат гүүр барих төслийг мэргэжлийн экспертүүд судлаад үр өгөөжгүй гэж үзжээ. Иймээс эл төсөл зогсох жагсаалтад багтсан” гэж мэдэгдсэн. Мөн уг саналаа Засгийн газрын хуралдаанд өргөн барина гэв.
Уг нь энэ төсөл нь судалгаатай, үр өгөөжтэй талаар Б.Дэлгэрсайхан олонтоо дурдаж байсан ч голлон шинээр хэрэгжүүлэхээр болсон энэ төслөө ч алдаж магадгүй болоод байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сумын төвийг аймагтай нь холбосон зам байхдаа ч яахав дээ. Золбин Данх ямарч хэрэггүй новш байж
Энэ хөгшин олигархи данх хоёрын хийсэн луйврыг тоочвол д�##�ай2 засгаас �######�ах ёстой
Зөв шийдвэр.
Богд уулаа нүхлээч дээ. Жуулчин авна л гэнэ, 2 цаг түгжрээд ямар хэрэг байна. Жуулчдыг з�##�хаана биз дээ. Хятад болон Зүүн Өмнөд Азийн улс орнууд 1 байтугай, 100 уул нүхлээд замаа тавьчихаж байна.
бүсээ чанг�##�ах болчихоод байхад уул нүхэлж, ган татлагат гүүр бариад яах вэ дээ
Энэнд сайд нэр нь ч зохихгүй юуч хийж чадах мэдлэг чадваргүй юм чинь
Бордюр, явган хүний зүгээр байгаа замыг байснаас нь дордуулж солих мөнгө байдаг байж хулхидсан зам засах мөнгө байхгүй хачин аа
Нүх сүв ярьсаар байгаад юуч гүй хоцорлоодоо сайд л нэр зүүж байв�##� тамгагүй байсанч хамаагүй тээ
дэлгэрсайхан бол �######�ж бхдаа таарсан хулгайч олгархи, хонгилынхоо нүхэнд унахгүй хаачдгий чи, данх бас хонгилынхоо нүхэнд унасан, 30 гаран жил монголын улс төрийн толгойд бсан нам өөрсдөө хонгил угсарна шдэ, юун элбэгдорж вэ, тэр угсарах цаг хугацаа зав чөлөө ч бгагүй
Богд уулаа нүхлээд хэрэггүй болж дээ явах зам ханг�##�ттай бн
Туулын хурдны зам чинь үр дүнтэй ажил шүү!!! УБ- хотыг баруунаас зүүн гарна гэдэг маш их цаг хугацаа, үргүй зард�##� болж байнаа!!! Эсвэл өөр хямад шийдэл даруй олооч төр засаг минь!!! Ийм арчаагүй баймааргүй бнаа!!!
Монгол улсын түүхэндэх оролдож болохгүй уул гэж байна аа! Түүний нэг нь Улаанбаатар хотын урд т�##�д дүнхийн харагдах Богд хаан уул мөнөөс мөн.
Богд уул эрт дээр үеэс дархан цаазтай амьд уул түүныг нүхлэх гэж байж боломгүй зүйл тэр с�##�хин сэнсээ тавиач байг�##�ьд ээлтэй зүйл хий сайхан богд уул 32 амтай сүрлэг уулыг ямар сонин бодолтой юм бэ !!!!!!!¡!