НИЙГЭМНийгэм мэдээ

АНУ-аас Монголд суугаа элчин сайдыг Батлан хамгаалахын сайд Д.Батлут хүлээн авч уулзжээ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут  өнөөдөр буюу долоодугаар сарын 2-ний өдөр Америкийн Нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, “Манай улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэнд талархаж байна. Цаашид батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна" гэсэн юм.

Элчин сайд Ричард Буанган батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд идэвх санаачилгатай ажиллахаа онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд АНУ-ын элчин сайдын яамны Батлан хамгаалах атташе, дэд хурандаа Брайн Харт-д томилогдон ажиллах хугацаандаа хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлж,  “Цэргийн хамтын ажиллагааны медаль”-иар шагнаж,  гардуулан өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
7 сар 2, 2025 19:30

Б�##�ай шахуу юм

Back to top button