Нийгмийн

Б.Бат-Эрдэнэ гишүүний санаачилгаар БНСУ-д төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг үнэгүй эмчилж байна

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилгаар БНСУ-д төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг үнэгүй эмчилж байна.

Монгол улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй чухал асуудлуудын нэг болох Хүүхдийн төрөлхийн зүрхний гажиг, эмгэг, судлалын чиглэлээр БНСУ-ын Хэвон эмнэлгийн сангийн Сэжун сантай УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ 2024 оны 7 сарын 22-нд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Энэхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд Хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгаас Төрөлхийн зүрхний гажиг, эмгэгтэй нийт 10 хүүхдийн материалыг тус эмнэлэг рүү илгээжээ.

Эхний шатанд таван хүүхдийн мэдээллийг БНСУ-ын Сэжун эмнэлэг хүлээн авч өнөөдөр 2 настай М охинд эхний хагалгаагааамжилттай хийлээ.

Нийгмийн эрүүл мэнд болон бяцхан хүүхдүүдийн төлөө хийж байгаа энэ ариун үйлс цаашид үргэлжлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button