Пентагон: Ираны цөмийн хөтөлбөр хоёр хүртэлх жилээр ухарсан

Пентагон лхагва гарагт /2025.07.02/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын Иранд өгсөн цохилт цөмийн хөтөлбөрийг нь хоёр хүртэлх жилээр ухраасан гэжээ. Хэдэн хоногийн өмнө олон нийтэд дэлгэгдсэн урьдчилсан үнэлгээ цохилт Ираны цөмийн хөтөлбөрийг хэдхэн сараар ухраасан байх магадлалтай хэмээн дүгнэж байсан юм. Тэгвэл Пентагоны албан ёсны мэдэгдэл АНУ зорилгодоо хүрсэн байх магадлалтай гэдгийг харууллаа.
АНУ-ын зэвсэгт хүчний бөмбөгдөгч онгоцнууд зургаадугаар сарын 22-нд Ираны цөмийн байгууламжуудад 13,600 кг жинтэй газрын гүнд нэвтрэгч бөмбөгөөр хэд хэдэн удаа цохилт өгсөн. Ерөнхийлөгч Доналд Трамп цохилтын дараа мэдэгдэл хийхдээ Ираны цөмийн хөтөлбөр бүрэн сүйрсэн гэсэн юм.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Шон Парнелл хэлэхдээ албан ёсны тооцооллоор бол хоёр жилээр хойшилсон байх магадлалтай хэмээжээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Бид тэдний цөмийн хөтөлбөрийг нэгээс хоёр жилээр хойшлуулсан. Батлан хамгаалахын яамны тагнуулын мэдээл ийм дүр зургийг өгч байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худ�##� мэдээ Харин ч эсрэгээрээ "уран" баяжуулах ажиллагаа нь ОХУ, Хатадын тусламжтай улам эрчимжсэн