УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Судалгаа: УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ өмнөх оноос 1.9 хувиар буурчээ

“МЭК” ХХК-аас Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг.

Энэ хүрээнд тус байгууллага 2025 оны зургаадугаар сарын 15-19-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1308 иргэнээс судалгаа авчээ.

Тус байгууллагын энэ удаагийн судалгааны агуулга нь УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ байсан байна. Энэ хүрээнд иргэд 126 гишүүнтэй шинэ парламентын үйл ажиллагааг 1-10 оноогоор үнэлжээ. Ингээд үр дүнг танилцуулъя.

Үр дүнг өнгөрөгч 2025 оны тавдугаар сарын байдалтай буюу өмнөх 76 гишүүнтэй парламенттай харьцуулан гаргасан байна. Өмнөх оны тавдугаар сард УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ 5 байсан бол энэ оны зургаадугаар сарын байдлаар 3.1 болж, 1.9 хувиар буурчээ.

Ингэхдээ үйл ажиллагааны үнэлгээ тасралтгүй унасаар энэ оны хоёрдугаар сард хамгийн бага буюу 2.7-д хүрч, буцаад сар бүр тогтмол өсөж байгаа дүнтэй байна.

Мөн иргэдийн зүгээр энэ парламентад дараах сэтгэгдлийг илэрхийлжээ.

  • Ажлаа хийж л байгаа
  • Үнийн өсөлттэй
  • Үр дүнтэй шийдвэр байхгүй
  • Зарим гишүүд нь УИХ-ын гишүүн байх шаардлагад нийцээгүй

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
7 сар 3, 2025 11:20

ЭНЭ 126 ГИШҮҮНТЭЙ УИХ МАШ МУУ АЖИЛЛАЖ БАЙНА. ГИШҮҮДИЙН ТАЛААС ИЛҮҮ ХУВЬ НЬ ХУРАЛДАА ЕРДӨӨ СУУДАГГҮЙ. ИЙМЭЭС УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 50 БОЛГОЖ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭРХ ЗҮЙ БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН МЭРГЭЖИЛТЭЙ, ТӨРИЙН АЛБАНД 15-ААС ДООШГҮЙ ЖИЛ АЖИЛЛАСАН ТӨРИЙН МЭРГЭШСЭН АЛБА ХААГЧ НАРЫГ Л СОНГОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ТОХИОЛДОЛД МОНГОЛ УЛС СУГА ХӨГЖИНӨ.

зочин
зочин
7 сар 3, 2025 18:58

Хувийн компанид энэ хүмүүс хур�##�даа суудаггүй шиг ш�##�тгаангүй ажил тас�##�в�##� 3 хоногийн дотор ажлаас нь х�##�на, Худлаа ард түмэн, бизнесийн орчинг сайжруулна гэж байгаа мөртлөө хур�##�д суухгүй хүмүүс хууль, хуулиас давсан баахан журам бн гэсэн мөртлөө юу шийдэв, өөр зорилгоор УИХ-д орж ирсэн юм бишүү, зөвхөн цагийн бүртгэлээс хариахад

Холбоотой мэдээ

Back to top button