Нийгэм мэдээ

Mongolia Fashion week-2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё

Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё

           Mongolia fashion week 2025 арга хэмжээний хүрээнд “Хувцасны хувьсгал” хэлэлцүүлгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хувцас үйлдвэрлэл, оёдлын салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, Хувцас загвар урлагийн холбоо хамтран 2025 оны 07-р сарын 2-нд Төрийн ордоны Их монгол танхимд амжилттай зохион байгууллаа.

“Хувцасны хувьсгал” хэлэлцүүлэг нь өнгөрсөн ба одоо, дэлхийн хөгжил, алсын хараа гэсэн 3 дэд хэлэлцүүлгээс бүрдэсэн бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойллоо.

Үндэсний өв соёл, инноваци шингээсэн тогтвортой, түүхий эд, хувцас үйлдвэрлэл, загварын салбараар дэлхийд танигдах алсын харааг тодорхойллоо.  

Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэл эрхлэгч, загвар зохион бүтээгч, брэнд, урлан, мастерууд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч зэрэг салбарын бүх талын оролцоог хангасан 400 гаруй оролцогч оролцов. Мөн Дархан, Сэлэнгэ, Ховд, Завхан, Өмнөговь зэрэг 10 гаруй аймгуудаас төлөөлөл оролцож байна.

Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалын боловсруулах үйлдвэрийн 14 дэхь дэд салбар хувцас үйлдвэрлэлийн салбар, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйл Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээ, чиглэлийн 7.2.3-т хувцас загварын салбарыг тус тус төрөөс тодорхойлсон байдаг. Хувцас үйлдвэрлэл, загвар бол нэг зоосны 2 тал бөгөөд засгийн газрын 2 яамны дэмжлэгтэй хөгжих боломжтой билээ.

Алсын харааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар салбарын оролцогчид шийдлээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
7 сар 3, 2025 12:18

ундрам сайдын дээл гоё байна

Холбоотой мэдээ

Back to top button