НИЙГЭМНийгэм мэдээ

"ТЭЦ-3"-д үүссэн цахилгаан дутагдлыг Бөөрөлжүүтээс эвсэл ӨМӨЗО-оос импортолж нөхнө

Энэ сарын 2-нд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч нэг инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан харамсалтай осол гарсан. Улмаар ослын улмаас учирсан хохирлыг тогтоохоор албаныхан ажиллаж буй.

Мөн энэхүү ослын хохирлоос хамаарч ирэх өвөл хотын зарим хэсэг хөлдөх эрсдэл бий болсон тул Засгийн газраас холбогдох арга хэмжээнүүдийг авч буй. Мөн хохирлыг тогтоох ажлын хэсэг болон хуулийн байгууллагууд уг асуудал дээр ажиллаж байгаа юм.

Одоогоор “Дулааны цахилгаан станц -3”-т гарсан ослын улмаас Улаанбаатар хотод хоёр төрлийн хүндрэл үүсээд байгаа юм байна.

Тодруулбал, 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт эрчим хүчний дутагдал үүссэн. Дулааны дутагдлыг ТЭЦ-4 болон Амгалан ДЦС руу шилжүүлж, ТЭЦ-3-ын гэмтээгүй байгаа зуухыг зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим руу шилжүүлж  дулааны эх үүсвэрийг хангана. Цахилгаан эрчим хүчний 50 мВт-ын дутагдлыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2 дугаар блок 150мвт-ыг ашиглалтад оруулах эсвэл ӨМӨЗО-оос 80МВт-ын цахилгаан эрчим хүч импортолж нөхөхөөр төлөвлөсөн байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 3, 2025 12:39

ashgui dee

Зочин
Зочин
7 сар 3, 2025 14:16

Энд тэндээс авна л гэд байхын тэц3 дэлбэтээд овоо л ольн хоног боллоо одоо тэгээд засвар нь хэдэн % тай яваа юм хэзээ дуусч хэвийн болох бол энэ т�##�аар мэдээлэл оруулах хүн байнуу Эрчим Хүч Яамаа

зочин
зочин
7 сар 3, 2025 15:34

ДУТАГДАХ ЭРЧИМ ХҮЧЭЭ ӨВӨР МОНГОЛООС АВАХ ХЭРЭГГҮЙ, НЭГЭНТ БӨӨРӨЛЖҮҮТЭД БАЙГАА БОЛ БӨӨРӨЛЖҮҮТЭЭС Л АВАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ. ЯАЖ ЧБОДСОН. ТЭНЭГ Л БИШ БОЛ ГАДНБ ОРНООС БУС ӨӨРИЙН АВДРААС Л АВСАН ДЭЭР ШДЭЭ.

Иргэн
Иргэн
7 сар 4, 2025 12:23

Хүрэлсүхээ чиний тавьсан тавиуул чинь дэлбэлсэн шүү дээ чи хариуцлага үүрэх хүн нь мөн шүү луйварчин минь!!!

Зочин
Зочин
7 сар 4, 2025 16:38

Бөөрөлжүүт л шулуухан даа.

Холбоотой мэдээ

Back to top button