Валютын нөөцөө 5.2 биш $2.5 тэрбум гэсэн Б.Лхагвасүрэнгийн андуурал нүүрсний үнэ шал арчиж, алт тушаалт унаж, гадныхан зугтсаныг илтгэв үү

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр /2025.07.03/ "Монгол Улсын валютын нөөц өнөөдрийн байдлаар 2.5 тэрбум ам.доллар байна" гэдэг өгүүлбэр амнаасаа унагасан.
Гэтэл Монголбанкны албан цахим хуудсанд зургаадугаар сарын байдлаар валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар гэж байна.
Тэгэхээр 5.2 гэдэг тоог 2.5 гэж андуураад хэлсэн болж таарах уу. Түүний хэлсэн 2.5 тэрбум ам.доллар бол "ковид-19" цар тахлын үеийн хил гааль хаалттай үеийнхтэй ижил тоо юм.
Ийм уналтад орсон үеийнхтэй адил тоог Б.Лхагвасүрэн андуурч хэлэв үү, тоогоо ч мэдэхгүй явна уу. Ямартай ч эндүүрэл гарсан гэж одоо болтол залруулж хүлцэл өчсөнгүй, Монголбанкны Ерөнхийлөгч. Эсвэл бүр андуураагүй байх магадлал бий юу. Сайтан дээрхээсээ өөр бодит тоог ам алдаад хэлчихсэн үү. Олон асуулт үүсэж байна.
Валютын нөөцийн хэмжээ нь:
- Төлбөрийн тэнцэл,
- Алтны нийлүүлэлт,
- Гадаад зээл тусламжаас шууд хамаардаг.
Экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт өсөх тусам валютын нөөц өснө. Мөн мөнгөний бодлогын хүрээнд хийх гадаад валютын дуудлага худалдаа ихээхэн нөлөөтэй. Дотоодын алт үйлдвэрлэгчид хэдий чинээ их хэмжээний алт тушаана, төдий чинээ нөөц нэмэгдэнэ. Гэхдээ үүнд болж бүтэж байгаа юм байхгүй болох нь.
Одоо бидэнд бодитоор нүүрлэсэн үнэнүүд гэвэл,
Нэгт, Улстөрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээлээ:
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан манайд өгсөн ярилцлагадаа, “Засгийн газар унасны дараа борлуулалт зогсож, гэрээ хийх гэж байсан хөрөнгө оруулагчид больчихсон” хэмээлээ. Хамтарсан Засгийн газар унаснаар манай улстөр тогтворгүй байна гэдгийг ойлгочихсон гэсэн үг. Энэ үүднээс ам.долларууд татагдаад эхэлсэн үү гэдэг хардлага үүсэж байна. Үүсэхээс ч аргагүй.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сагс үзээп сагсуурч байх хооронд “Рио Тинто”, “Чайна Энержи” нүүр буруулах нөхцөл байдал руу орчихлоо.
Хоёрт, Монголбанканд тушаах алтны хэмжээ эрс багаслаа:
Хил, гааль хаалттай “ковид-19” цар тахлын үед Монголбанканд алт тушаалт бүр 20 тоннд хүрсэн. Гэтэл энэ 2025 оны хагас жил өнгөрч байхад ердөө ДӨРӨВХӨН тонн болж буурчхаад байна. Үүнийг Тагнуулын байгууллагаар шалгуулах нөхцөл байдал үүсчихсэн гэхээр ноцтой асуудал.
Гуравт, Нүүрсний үнэ унаж, зарагдахгүйд хүрлээ:
Нүүрсний үнэ шал арчиж, төсвийн цоорхойгоо нөхөж ч дөнгөхгүй нөхцөл байдал нүүрлэв. Нэг тонн нүүрс дэлхийн зах зээл дээр 70 ам.долларт хүрч манай улсын төсөөлж, төсөвтөө оруулснаас 40 хувиар унаад байна. Энэ бууралт үргэлжлэх бөгөөд ойрын 2 жилд нэмэгдэхгүй гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулсан. Нүүрсний үнийн уналтыг нөхөхийн тулд биет хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ худалдан авагчид ч зугтаад эхэлсэн мэдээлэл хөвөрч буй.
Ямартай ч Төвбанкны Б.Лхагвасүрэн ажлаа муу хийж байгаа гэдэгтэй санал нийлэх хүн олон. Мөнгөний бодлого тодорхойлдог Ерөнхийлөгчийн суудалд зургаа дахь жилдээ сууж байна. 270 байсан орон тоог 700 болтол тэлсэн гэдэг шүүмжлэлийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас сонсоод буй. Мөнгөний бодлого барих учиртай хүн. Ганц тоон дээр будилж сууна. Инфляцаа барьж чадсангүй. Эрт арга хэмжээ авсангүй. Мөн оройтсон хойно огцом өр орлогын харьцаа бууруулсан нь ахмад гэлтгүй иргэдэд ч нөлөө үзүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадны судлаач монголын хариуцлагтангууд худ�##� мэдээлэл өгдөг гэсэн үнэн ажэ
Энэ м�##�ыг �######�уулаачээ
Нэг сайхан бух л хийсэн хүн дээ.бухынхаа доодохыг �##�тадахаа бас мартаагүй.
Мөнгөний бодлого барьчих эдийн засагч монголд �##�га уу? Яагаад болохгүй байгаа хүнийг банкны даргын сууд�##�д уяад байгаа юм вэ?
Тиймээ, тоогоо зөв хэлчихэж чадахгүй хүн л сууж байна
Хүрэлсүх Оюун-Эрдэнэ хоёрыг Монголын ард түмэн бүтэн 8- жил харлаа, эцсийн үр дүн нь 2,5- тэрбум ам долларын нөөцтэй Монгол улс!!! Ккк Хайран цаг хугацаа!!! Ямар ч өөрчлөлт шинэчлэл байхгүй!!! Үр дүн гэвэл Хулих Хүрэлсүх төрийн өмчит үйлдвэрүүдийг цөлмөж баяжаад 2- л дахь Элбэгдорж боллоо өөр улс оронд өөдтэй юм юуу ч байхгүй!!!
Ичээч,ахмадын тэтгэвэрээр тоглоод зогсохгүй бүр улсын санд хүртэл гар нь орсон байх юм.Эдийн засгийн мэдлэгтэй хүн мөн үү.Хараад байхад морь унасан толгойгүй хүн шиг ээ.Өрөвдмөөр ч юм шиг хэн нэгний утсан хүүхэлдэй ч юм шиг.Өөрөө шийдвэр гаргах чадваргүй амьтан.Тэгэнэ тэгэнэ суудлаасаа ховхорч чадахгүй харамлана.Чадваргүй боловсролгүй иймэрхүү юмнуудыг х�##�ах хэрэгтэй.Зүгээр энгийн нэг ажил хийж бгаа хүмүүсийг биш �##�бан туша�##�тнуудыг эхэлж х�##�ах хэрэгтэй
Чаддагаар нь хийдэгээ хийчихсэн ахмадуудаасаа л оролдож Тэтгэврийн зээлийг их зарцуулж гэр бүл үр хүүхдүүддээ өгч бна гэж байхаар өөр э.засгаа солонгоруулна гэсэн авилгач Ид Төрөөс төрсөн тэрбумтангуудынхаа хөрөнгийг хураа
Данхын хүү баахан хүүхнүүдэд брэнд гардуулаад долларыг үрсэн
Энэ хүүрийг зүгээр л ха-лчихаач дээ!
Чадваргүй, мэдлэггүй амьтан авилгадаж гарсан нь илт
Наадуул чинь ямарч мэдлэг чадвар ажлын дөргүй хулгай луйвартаа л мундаг чадвартай новшнууд шүү дээ
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Занданшатараа чи энэ найзыгаа Монгол төрөөс аваачээ. Долларын ханшыг огт барьж чадахгүй байна Монгол банк
Занданшатар нь ч энэнтэйгээ адилхан хоосон толгой. Мөнгөөр гарсан юм чинь юу гэж солих вэ
Өөрсдөө хусчихаад
Тэгээд дэлхий рүү чихэж суудаг болоо юу
Эргүү м�##�аа аваачээ !!!!!!!!!!!!!
Анхнаасаа худ�##�аа хэлсээр ирсэн хсүх оэрдэнэ лрэн нар шүү дээ
Нүүрс зарах зогсоох монгол банк татанбуулгах зөв
Ene javhlan hudlaa heleed bga yum bna
Доллор 4000 болон гээд байгаа нь үнэнч юмуудааа 2.5 5,2 ииг ялгаж чадахгүй сангиин сайд ч гэх шиг
Өнөө хэдэн муу ногоон цаасыг чинь энэ хусчихсан юм биш үү?! Оготнонд шагайн чинээ шар тос хапг�##�уулсан чинь долоосоор байгаад бхгүй болгосон байлаа гэдэг үлгэр шиг… Би л очиж ш�##�гахаас яахав.
Ер нь бол 2.5 гэж нөөцийн дүнг үнэн хэлсэн л дээ
⁵ř⁵⁶
Энэ Лхагвасүрэнг огцорвол таарна. Худлаа ярьж арт түмнийг төөрөгдүүлж хэдэн ахмадуудаар тоглоом хийх дууслаа.
2,7 тэрбумыг нь өөрсдөө хуваагаад идсэн биз . Өөр яав л гэж дандаа хулгайч , луйварчид шүү дээ
Хэн засгаараа тоглов? Тэр хүний б�##�гыг ард түмэн бүгдээрээ л үүрч бна даа. Одоо яая гэхэд.