УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Ц.Туваан: ЗГ унасны дараа борлуулалт зогсож, гэрээ хийх байсан хөрөнгө оруулагчид эргэлзээд больсон

УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.

-Таны ажиллаж байсан Засгийн газар төсөв тодотгохгүй. Алдагдлаа нөхнө гэж гүрийсэн. Гэвч одоо тодотгох гэж байна. Өмнөх засаг нөхцөл байдал муу байхад тэснэ гэж худлаа амлаад байсан гэсэн үг үү. Эсвэл үнэхээр нөхөх боломж байсан юм уу. Одоо хэлэлцэж байгаа төсвийн тодотгол дээр та ямар байр суурьтай байна?

-Хэрвээ өмнөх Засгийн газар ажиллаж байсан бол яг үнэндээ төсвийн тодотгол хийх шаардлагагүй байсан. Үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах, орлого олох шийдлүүд бүгд байсан. Бид “Чайна Энержи” компанид 5 сая тонн нүүрс борлуулж, 350-400 сая доллар олохоор болсон. Мөн “Орано”-гийн гэрээ хэлэлцээнээс орлого олох, “Онтре” дээр яригдсан шийдлүүд гээд бидэнд тодотгол хийхгүйгээр явах боломжтой байсан. Сангийн сайдын хэлсэн шүү дээ. “Төсвийн орлого тасалдаагүй. Тодотгол хийх шаардаггүй” гэж. Гэтэл улс төрийн шийдвэр гарч энэ бүх зүйл зогссон.

-Хэрэгжүүлж байсан төслүүд зогссоны дараа Засгийн газар шинээр бүрэлдэх гэж бас хугацаа алдсан. Одоо ч шинэ Засгийн газар өмнөх төслүүд рүү ороогүй байна. Дөнгөж эхний асуудал болох төсвийн тодотголоо өргөн бариад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө зогсонги байдалд орсон төслүүдэд өөрчлөлт орж байгаа юу. Дээр дурсан ажлууд хэвийн үргэлжлэх боломж одоо бий юу?

-Засгийн газар шинээр бүрэлдэх хугацаанд түрүү дурдсан хэлцэл болон гадаад дотоод олон хүчин дээр өөрчлөлт гарсан. Борлуулалт байхгүй болж, бидэнтэй гэрээ хэлцэл хийх гэж байсан гадаадын хөрөнгө оруулагчид эргэлзээд зогсчихсон. Үүний сөрөг нөлөө заавал гарна.

-Төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй гаднын хөрөнгө оруулалттай мега төслүүдийг зогсоож, өмнөх Засгийн газрын гол ажлуудыг царцааж байгаад харамсаж байна-

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын голлох зорилт 14 мега төсөл байсан. Сайд нар ч дэмжиж, төслүүдээ хамгийн хүндээс нь амжилттай эхлүүлж чадсан. Гэвч өнгөрөгч засагт мега төслүүдийг дэмжиж байсан сайд нараас одоогийн засагт үлдсэн нь мега төслүүдээ танах дээр санал нэгдэж, хошуучлан ажиллаж байна. Үр дүнд нь мега төслийн тавыг зогсоож, дөрвийг нь өөрчлөөд, тав дээр нь хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж зарлалаа. Энэ шийдвэр, үйл явц дээр таны байр суурь ямар байна вэ?

-Би харамсаж байна. Энэ Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчлөөд, Засгийн газрын хөтөлбөрөө УИХ-аар оруулж, өмнөх засгийн хөтөлбөрийг өөрчилж батлуулсан бол би юм ярихгүй. Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнээс яамгүй гурван сайдыг хасаж бусад нь хэвээрээ явж байгаа тохиолдолд өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэх үүрэг нь энэ Засгийн газарт байгаа.

Тэр дундаа мега төслүүд гэдэг нь хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх голлох том төслүүд нь шүү дээ. Эдгээрийг хэрэгжүүлэхэд төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Бүгд гаднын хөрөнгө оруулалтаар хийх ажил. Гэтэл үүнийг зогсоож, царцаана, болино гэж байгаа дээр мэдээж маш их харамсаж байна. Ийм зүйлийг бол дэмжихгүй.

-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ. Өмнөх засагт хамаг галтай төслүүдийг танай намын сайд нар авч, урагшлуулсан. Эдгээрийн нэг нь та. Харин таны оронд бүр шинэ хүн оруулж ирлээ. Г.Дамдинням сайдыг таны хийж байсан ажлуудыг үргэлжлүүлж чадна гэж бодож байгаа юу?

-Засгийн газарт ажиллаж байсан хүний хувьд би эхний 100 хоногт Шинэ Засгийн газрын талаар ярихгүй. Энэ хугацаанд тухайн Засгийн газар болон яамны хийх ажлын чиг баримжаа харагддаг. Нэгэнт улс төрийн шийдвэр гарч, батлагдсан бид одоогоор хараад суухаас өөр араггүй. Г.Дамдинням сайдын хувьд яг энэ уул уурхайн салбарын хүн. Тэр хүний зориг, хэр гал авч ажиллахыг би мэдэхгүй байна. Ямартай ч сайдын суудал дээр очсон бол ажлаа л хийх ёстой. Энэ бол ямар нэг гавьяа шагнал, цол тэмдэг биш. Хариуцлагатай хүнд ажил. Тиймээс түүнийг хойшоо суулгүй. Шалтаг, шалтгаан тоочилгүйгээр асуудлуудыг нэг хоногийн өмнө ч гэсэн шийдвэрлэхийн төлөө сэтгэл зүрх гаргаж ажиллаасай гэж хүсэж байна.

-Засгийн газрын насыг арай урт байна гэж тооцоод хийж амжаагүй төсөл бий юу?

-Гашуунсухайт-Ганцмод, “Орано”-гийн хэлэлцээ, Газрын тос боловсруулах төсөл Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг асуудлуудад шийдвэр гаргаж амжсандаа баяртай байгаа. "Чайна энержи" компанийн 5 сая тонн дээр хүмүүс үнийн асуудал ярьж байсан. Гэхдээ энэ төсөл дээр 5 сая тонн нүүрс зарах шийдвэр гаргасан нь өөрөө маш зөв байж, одоо зарагдахгүй байгаа нүүрс зарагдах нөхцөлийг бүрдүүлсэн.

Улс төрд хэрвээ гэж байдаггүй. Гэхдээ цаашид ажилласан бол хийхээр төлөвлөсөн зөндөө ажлууд байсан. Зэс боловсруулах үйлдвэрийн төсөл байна. Нүүрснээс шингэрүүлсэн түлш, газ, кокс гаргаж авч борлуулах гэхчлэн ажлууд байсан. Ядаж энэ хэдийг заавал хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.

-Намынхаа анхан, дунд шатны зовлон жаргалыг ойлгож, боловсон хүчнээ дэмждэг хүн манай намын дараагийн дарга болоосой гэж хүсэж байна-

-Танай намын Үндэсний бодлогын хороо хэзээ хуралдахаар товлож байгаа вэ?

-Наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр хуралдах чигтэй байна.

-Танай намын дараагийн даргад таны нэр яригдаж байна. Та албан ёсоор нэрээ дэвшүүлэх үү?

-Би одоогоор намын даргын суудалд суух бодолгүй байна.

-Танаас гадна О.Цогтгэрэл, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нар ч амбицтай байгаа. Та алийг нь дэмжих вэ? 

-2025 оны нэгдүгээр сарын 1-нээс улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Улс төрийн намын тухай хэрэгжиж байгаа тул АН гэлтгүй бүх нам хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд дүрмээ өөрчлөөд хөтөлбөрөө батлуулсны ар дээр улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Дараа нь тэр шинэ дүрмээрээ намын даргын асуудлаа ярих зарчимтай. Тиймээс хэдийн амбиц илэрхийлсэн ч энэ асуудал шинэ дүрмээр зохицуулагдах тул даргын асуудал ярих нь эрт байна.

-Танай нам тарж бутарч, тамга тэмдэггүй явсан үе саяхан. Үүнийг Л.Гантөмөр дарга нэгтгэж, сонгуульдаа сайн оролцон 48 суудал авсан. Ер нь танай намын дараагийн дарга ямар хүн байж, 2028 оны сонгуульд намаа хэрхэн зангидаасай гэж бодож байна.

-Улс төрийн нам бол ТББ, өөрөөр хэлбэл үзэл баримтлалаараа нэгдсэн хүмүүсийн бөөгнөрөл. Энэ хүмүүсийнхээ нийтлэг зорьж байгаа эрх ашгийг хангах хэмжээний эв нэгдлийг эрхэмлэдэг. Намынхаа анхан, дунд шатны зовлон жаргалыг ойлгодог. Дээрээс нь намынхаа боловсрон хүчнүүдийн төлөө цохилох зүрхтэй хүн манай намын дарга байгаасай. Мөн миний ойлгосноор манай намын даргыг ард түмний зүгээс “зоригтой, хэлье гэсэн бүх зүйлээ хэлчихдэг хүн байгаасай” гэж хүсдэг юм байна лээ.

-"Алт-3" эдийн засгийн хүндрэлээс гаргах чухал төсөл. Гэтэл УИХ дээр гацчихаад байна-

-"Алт-3" аяны хүрээнд эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар болсон. Таны боловсруулсан төсөл шүү дээ. Яагаад таны боловсруулснаар явсангүй вэ?

-Бид нэгдмэл нэг эрх ашигтай байх ёстой. Энэ үүднээс улсын эрх ашгаа бодвол “алтан дээр суусан гуйлгачин” гэж доромжлуулаад сууж байлгүй хийх ёстой цаг үе. Дэлхийн даяар эдийн засаг хүнд байна. Монгол Улс ч бас тэсэж үлдэх үү, яах уу гэдэг асуудалтай тулгарлаа. Үүнээс хойш ч хүндрэлүүд дахиад үргэлжлэх болов уу гэсэн хүлээлт бий. Тиймд одоо бидэнд анхаарах ёстой хоёр зүйл байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум доллар байгаа. Энэ бол манай улс ямар ч доллар нэмж олохгүйгээр гурван сар ард иргэдийн хэрэгцээг худалдан авах мөнгө. Түүнээс цааш яах вэ гэдэг харин асуудал.

Хоёрдугаарт, манай улс шиг импортоос асар өндөр хамааралтай улсад валютын ханшнаас маш их зүйл хамаарна. Валютын ханш өсөж, төгрөгийн ханш сулраад эхэлбэл бид цаашид 100 мянган төгрөгт юм худалдах авахад хэцүү болох нөхцөл үүснэ.

Ханшийг барих үүрэг нь Засгийн газар монголбанк хоёрт байдаг. Харин энэ хоёр хүчин зүйлийг хэвийн түвшинд байлгаж, нөөлөө үзүүлж чадах зүйл нь алт. Дотооддоо алтыг худалдан авах. Цааш нь борлуулах онцгой бүрэн эрх ганц монголбанкнд байгаа. Тиймээс Монголбанк ААН болон ард иргэдээсээ төгрөгөөр алт худалдан авч, цааш нь валютаар зараад түүгээрээ нөөцөө нэмэгдүүлэх, төгрөгийн ханш сулрах гээд байвал зах зээлд борлуулж интервенц хийж ханшаа барих хэрэгтэй. Энэ утгаараа өнөөдөр алт маш чухал болоод байна.

Өнгөрсөн Засгийн газрын үед “Алт-3” аяныг Засгийн газраар батлуулсан. "Алт-3" аяны тогтоолын төсөл өчигдөр байнгын хороон дээр унасан. Шалтгаан нь цэвэр Засгийн газрын асуудал. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд ТХГ-ын хил заагийг өөрчлөх асуудлыг өргөн барих эрх нь Засгийн газарт байдаг юм байна. Гэтэл үүнийг өөрчлөөгүй хуулийн төслөө оруулаад ирчихсэн. Засгийн газар эхлээд энэ асуудлаа УИХ-аар оруулж хэлэлцүүлээд, зарим газрын хилийг өөрчилбөл үндсэн ордуудын асуудал шийдвэрлэгдэнэ.

-Таныг сайд байхад энэ тогтоолын төсөлд асуудал байсан юм уу. Яагаад процесс нь эхнээсээ явах болчхов?

-Засгийн газар унасан учир процесс дахиад эхэлж байгаа. Бид Засгийн газар дээр “Алт-3” аянаа батлуулаад Засгийн газрын хэмжээнд болон яамны түвшинд шийдэж болох асуудлуудаа тохирчихсон, тогтоолын төсөл оруулахаар төлөвлөсөн байсан. Гэтэл энэ зуурт Засгийн газар унасан. Одоо энэ асуудлыг яаж шийдэх нь дараагийн Засгийн газрын асуудал. Сая төсвийн тодотгол дээр тогтоолын төсөл дагж орж ирээгүй. Хуульд Засгийн газар шийдэхээр хуульчилсан. Ажлын хэсгийн эрх хэмжээ нь хүрэхгүй. Монгол Улсын эдийн засагт бүх юм уруугаа явж байхад ганц гялтайж байгаа зүйл нь алт. Тиймээс энэ тогтоолын төсөл чухал. Гэвч одоогоор УИХ дээр гацчихаад байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 4, 2025 08:50

Данхыг идэхэд хараад сууж бхад энэ хүнд таатай байжээ. Ийм PR 'хийхээ одоо боль. Битгий гонгиноод гиншээд бай

Зочин
Зочин
7 сар 6, 2025 08:41
Reply to  Зочин

Хуц хуц сайн хуц

Зочин
Зочин
7 сар 4, 2025 09:52

Худлаа ярихгүй бол яадаг юм бол. Үнэндээ чи юу ч хийгээгүй. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамаар дүүрэн архи уусан хүмүүс л байсан. Харьяа 2 агентлаг дээрээ сугны үснүүдээ л томилсон байх. Оранотой байгуулсан гэрээнд ямар ч оролцоо байгаагүй. Очиж бэлэн гэрээн дээр гарын үсэг зурсан байх. Алт хөтөбөр, аянаа ч мэдэхгүй будилаад л буруу зөрүү юм яриад л явж байна. Үр дагавараа ч тооцож мэдэхгүй. Дахиад хэлэхэд чи юу ч хийгээгүй. Худлаа ярихаа боль.

Зочинз
Зочинз
7 сар 4, 2025 10:07

Худлаааиярьсан жүжигчин л�##�рууу

Зочин
Зочин
7 сар 4, 2025 10:22

shaaldaa 5 saraas ehleed buh turiin baiguullaguudiin tsalingaas busad guilgeeg haatsan l baisan shd, odoo bid sain ajillaj basan odoo buh yum faildlee gj hutsaj baina ehleed tsaashaa unshij sonirholgui bolloo. yawj mori uyaad huduunuu hewtej bai m#laa

Мөнх
Мөнх
7 сар 4, 2025 10:30

Т�##�бай дээр жагсаж Оюунэрдэний засгийг унагаасан з�##�уучууд энийг сонсоод нар нь гарч байгаа байх даа, хөөрхийс

Зочин
Зочин
7 сар 4, 2025 10:36

Хөгшин з�##�уугүй төрөөр тоголдог болсон ийм хэврэг төртэй олон жил болж бна

зочин
зочин
7 сар 4, 2025 12:07

үнэндээ бол Лодойгоос эхлэлтэй ч бодлого нь та нарынх шүү дээ....тэгээд нэг л их харамссан болж барласнаа гаргаж ЭБЭ-дээ үнэнчээ харуулах шив дээ......ёстой л МАТАРЫН НУЛИМС УНАГААХ ШИВ ДЭЭ...

Иргэн
Иргэн
7 сар 4, 2025 13:20

Ээ ингэж худ�##� ярих хэрэг байна уу

Зочин
Зочин
7 сар 4, 2025 14:12

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
7 сар 4, 2025 14:18

за ЧААЛДАА ЖОРЛООН ЯВДАГ ЖОРЛОН

Зочин
Зочин
7 сар 6, 2025 08:40

Оюун-Эрдэнийн бодлого Монголыг хөгжүүлэх �##�сын хараатай бодлого байсан.Туваан зөв дүгнэж байна.Дамдинням жүжигчин байхад тохирох хүн.Нэг л их инээсэн хүн байх юм.Ямар жүжигт тоглож байгаа юу.14төслөөс тэр нь ун�##�аа гэж баярлаж байгаа нам хүчнийхэн болон з�##�уус нэртэй хэрэггүй ашиглагдагчид горыг нь амьсгаа гайгүй. Монголын эсрэг бодлоготой та нарын удирдагч Ардч.нам Элбэгдорж нар их баясаж байна.Юмыг ухаардагч болоосой з�##�уучууд нэр авсан хоосон толгойнууд

Зочин
Зочин
7 сар 6, 2025 09:45

Данх новш суудлаасаа буухгүй гэж зориуд олон хоног унжиж хөрөнгө оруулагчдаа үргээсэн. Мөн тан өөрсдөө идэж уух дундаас нь цавчих гээд байхад цаадуул чинь зайгаа барьж байхгүй юу.

иргэн
иргэн
7 сар 7, 2025 16:17

Туваан яамны сайдаар ажиллах хугацаандаа идэвхи санаачлагатай сайн ажилласан. Шинэ сайд хэрхэн ажиллахыг цаг хугацаа л харуулна даа.

Холбоотой мэдээ

Back to top button