УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Чинбүрэн ХӨСҮТ-ийн захирлаар С.Энхболдыг томилов

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан 2021 онд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлсөн. Түүний дараа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар өмнө нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Э.Анхбаярыг томилж байв.

Тэгвэл Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдын 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ.


С.Энхболд нь 1997 онд Анагаах ухааны их сургууль төгссөн бөгөөд 2007 онд Япон улсын Нагояагийн их сургуульд Эрүүл мэндийн удирдлагын мастер, 2020 онд Япон улсын Нагояагийн их сургуульд “Монгол Улсад 2015-2016 онд бүртгэгдсэн улаан бурхны дэгдэлтийн тархвар зүйн шинж чанар, хандлага, вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амын дэгдэлтэд үзүүлсэн нөлөө” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Түүний эрүүл мэндийн салбарт ажилласан байдал:

  • 2000-2001 онд Анагаах ухааны дээд сургууль, багш
  • 2001-2005 онд ЭМЯ, мэргэжилтэн
  • 2005-2008 онд ЭМЯ, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга
  • 2008-2011 онд ЭМЯ, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
  • 2011-2013 онд ЭМЯ, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга
  • 2014-2015 онд ХӨСҮТ, дэд захирал
  • 2015-2016 онд НЭМХ, албаны дарга
  • 2016-2017 онд ЭМЯ, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  • 2017-2021 онд Дэлхийн банкны санхүүжилттэй Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч
  • 2021-2025 онд Дэлхийн банкны санхүүжилттэй Монгол улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар тус тус ажиллаж байжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
7 сар 4, 2025 11:47

Мэргэжлийн туршлагатай хүн томилогджээ. Амжилт хүсье.

Зочин
Зочин
7 сар 4, 2025 13:47
Reply to  зочин

Мэргэжлээрээ огт ажиллаагүй. Анагаахын сургууль төгсөөд л ЭМЯ-д шигдчихсэн бясаа байна шүү дээ. Ковидын хэдэн их наядыг хус�##�цсан нохдыг дарга болгоод байдаг. Чинбүрэнгийн авгай Төгсдэлгэр гэх нэг жингэр ЭМЯ-аас с�##�даггүй хоолны сав байна.

Зочин
Зочин
7 сар 4, 2025 19:22
Reply to  Зочин

Мэргэжлээрээ ажилласан л хүн байна. Заав�##� эмчээр ажиллах �##�багүй. Бодлого, суд�##�гааны ажил харин ч өргөн хүрээний мэдлэг олгодог юм шүү дээ. Эмч байснаас арай л өргөн хүрээний таньцтай болсон байгаа.

Зочин
Зочин
7 сар 4, 2025 14:16
Reply to  Зочин

яг л тиим байна анхбаяр аймхай гар ажлаа өгчиж байгаамуу

Настангууд
Настангууд
7 сар 4, 2025 11:55

Туршлагатай, мэргэжлийн хүн тавьсан т�##�архаж С.Энхболд эмчид ажлын өндөр амжилт хүсэж байна.

Хаха
Хаха
7 сар 4, 2025 13:57

Хулгай хийх үү

иргэн
иргэн
7 сар 4, 2025 14:39

ямар чажил хийгдэхгүй зүгээр л солих ажилл хийх юм эрүүл мэндийн яам гэж нэг дампуурсан газар байх юм даа

Иргэн
Иргэн
7 сар 4, 2025 15:32

Зөв л томилгоо байна. Ямартай ч зангараг туршлага нь хаачих вэ. Мөнхсайхан гэж өацаан хоосон рекламдаж хүн дарамт�##�ж шулсаар байгаад улаанбурханыг �##�дсан. Нэг ч удаа эгэ аюулт өвчинд анхаараагүй. Ковидыг ч Мөнхсайхан л �##�дсан. 8 саяар тэр л ковид эмчилсэн. Муу нэрийг нь Сарангэрэл Энхболд хоёр нь үүрсэн, Мөнхсайхан баяжсан.

Зочин
Зочин
7 сар 5, 2025 00:39

Гарууд нээрээ а лж байнаа. Саяхан нэг шинэ дарга томилоо биз дээ. Эмнэлгийн дарга гэдэг ямар улс төрийн ажил уу. Сонгон ша лгаруула лт байдаггүй юм уу

Холбоотой мэдээ

Back to top button