"Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтыг хийж байгаа компани яваагүй"

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг барьж байсан гэх компани ажлаа орхиод явсан гэх мэдээлэл сошиалд гараад буй.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын барилгын корпораци СИ АР СИ СИ /CRCC/ шалгарч, түүний охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” ажиллаж буй. Мөн боомтын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээнд зургаадугаар сарын 9-ний өдөр хоёр талын төлөөлөл гарын үсэг зурж, ажлыг өнгөрсөн сарын 15-наас эхлүүлээд байгаа билээ.
Иймд ажлаа эхлүүлээд 20 хонож буй Хятадын томоохон компани үнэхээр ажлаа орхиж явсан эсэхийг Зам, тээврийн яамнаас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
-Барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Өчигдөр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид, Хятадын “Чайна Энержи” группийн төв байранд зочилж хамтарсан уулзалт хийсэн. Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээврийн үйл ажиллагааг гүйцэтгэгч байгууллага болох “Монголын төмөр зам” ТӨХК “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин”) компанитай “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж баталгаажуулсан гэлээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд бол хаяаад явж магадгүй!!! Хятадын компаниуд гэрээ байгуулсан бол хийж дуусгана!!! Харин МАН-АН-Н мафиууд хахууль авсан тохиолдолд ажилыг х�##�туурдана!