НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр Багшийн дээд, Шарга морьт, Өргөө амаржих, ТЭЦ-4 зэрэг газруудын замыг хаана

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар дараах замууд хаалттай байна. Үүнд:

Парисын гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Өргөө амаржих газрын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг хааж шинэчилж байна.

  • Зам хаах: 2025 оны 7 дугаар сарын 3-ны 23:00
  • Зам нээх: 2025 оны 7 дугаар сарын 6-ны 12:00

Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх авто замыг хааж шинэчилж байна.

  • Зам хаах: 2025 оны 7 дугаар сарын 4-ний 23:00 цаг
  • Зам нээх: 2025 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 06:00

Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 4.45 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Шарга морьтоос хойшоо 2.5 км авто замыг хааж, шинэчилж байна.

  • Зам хаах:  7 дугаар сарын 03-ны 00:00 цаг
  • Зам нээх: 7 дугаар сарын 09-ний 06:00 цаг

ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто зам хүртэл хааж засварын ажил үргэлжилж байна.

  • Зам хаах:  7 дугаар сарын 01-ний 23:00 цаг
  • Зам нээх: 8 дугаар сарын 01-ний 06:00 цаг
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 9, 2025 09:21

Шарга морьтоос гүнт хзртэл замаа ч засаж дуусахгүй зам хаачаад айлууд наадам болох гэж бхад оруулахгүй эргүү юмуу нээгээч

Холбоотой мэдээ

Back to top button