НИЙГЭМНийгэм мэдээ

Мандал суманд гарсан түймрийг цурамд оруулжээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулж, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.05/ 11:00 цагийн байдлаар хоёр түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг цурамд оруулж, мөн аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 130 алба хаагч, 7 автомашин, Зэвсэгт хүчний 1 нисдэг тэрэгтэйгээр оролцож байна.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 66 сум, нийслэлийн 3 дүүрэгт 154 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.

​Дээрх бүртгэгдсэн түймрийн 19.1 хувийг firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn болон бусад түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар, 3.9 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, унтраах ажиллагааг зохион байгуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button