
28 настай португал хөлбөмбөгч Диого Жота дүү Андре Силвагийн хамтаар 2025 оны долоодугаар сарын 3-ний өдөр Испанийн замд авто осолд орж, хоёулаа нас барсан хэрэг болсон.
Тэгвэл хөлбөмбөгч яагаад Португалаас Англи руу онгоцоор нисэлгүй газраар явсан шалтгаан тодорхой болжээ.
Диого Жота ногоон өнгийн Lamborghini машинтайгаа Испанийн нутагт дэвсгэрт давхиж яваад нэгэн машиныг гүйцэж түрүүлэх мөчид дугуй нь хагарч, замын хажуу руу орж дэлбэрсэнийг цагдаа нар тогтоосон байна. Португалын Портогоос Испаниар дайран өнгөрөөд тэндээсээ усан онгоцоор Англид хүрэх замыг сонгосон байжээ.Тэгээд даваа гариг гэхэд “Ливерпүүл”-ийн улирлын өмнөх бэлтгэлд очихоор төлөвлөсөн байжээ.
Яагаад Португалаас Англи руу шууд нисээгүй тухайд бол жижиг мэс засал хийлгэсэн учир эмч түүнийг онгоцоор нисэлгүй газраар явахыг зөвлөсөн байж. Зургаадугаар сарын 22-нд болсон хуримдаа бэлдэхээр Португалд очихдоо ч усан зам, хуурай замаар очжээ.
Дүү Андре Силва нь мөн хөлбөмбөгч бөгөөд Португалын “Пенафиель” багийн тоглогч байсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш харамс�##�тай