Гадаад мэдээДЭЛХИЙ

Техасын үерийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 43 хүржээ

АНУ-ын Техас мужийн Керр бүсэд гэнэт үер буусны улмаас амь үрэгдсэн хүний тоо 43-д хүрсэн байна. Бямба гарагт /2025.07.05/ аврагчид сураггүй болсон хүмүүсийг эрэн хайж, аврах хүчин чармайлтаа үргэлжлүүлэн явуулжээ. Гуадалупэ голын ай сав газар богино хугацааны турш 38 сантиметр бороо орсны улмаас тус гол ихээхэн хэмжээгээр үерлэсэн юм.

Албан тушаалтнуудын мэдээлснээр 850 гаруй хүнийг аврагчид аварxчээ. Зарим хүн модон дээр авирч гарсан байсан гэж албаныхан мэдээлсэн юм.Сураггүй болсон хүмүүсийн дунд Camp Mystic зусланд амарч байсан 27 охин байгаа гэж үерт нэрвэгдсэн Керрвилл хотын менежер Далтон Рэйс бямба гарагийн /2025.07.05/ хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдсэн байна.

Техас мужийн амбан захирагч Грег Аббот хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ, гамшигт нэрвэгдсэн хүмүүст холбооны засгийн газраас тусламж үзүүлэх боломжийг нээж өгөх хүсэлтийг Ерөнхийлөгч Доналд Трампт тавьжээ. Бямба гарагийн өглөө Трамп эхнэр Меланиагийн хамт хохирогчдын төлөө залбирч байгаа гэсэн юм. Өмнө нь Трамп байгалийн гамшгийн тусламжид холбооны засгийн газрын гүйцэтгэдэг үүргийг багасгаж, мужуудад илүү ачаа үүрүүлэх төлөвлөгөө танилцуулж байсан.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button