Гадаад мэдээДЭЛХИЙ
Техасын үерийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 78 хүржээ

АНУ-ын Техас мужид Гуадалупэ гол гэнэт үерлэсний улмаас амь үрэгдсэн хүний тоо 78 хүрсэн гэж албаны хүмүүс ням гарагт /2025.07.06/ мэдээлсэн байна.
Үер буух үед зусланд амарч байсан 28 хүүхдийг хайх ажил ням гарагт үргэлжлэн явагджээ. Нэмж үерлэх эрсдэл тулгарсан тул сайн дураараа аврах ажилд оролцож буй хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үерт нэрвэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж, энэ долоо хоногийн баасан гарагт /2025.07.11/ гамшигт нэрвэгдсэн бүс нутагт айлчилж магадгүй гэж мэдэгдсэн байна. Түүний захиргаа Техас мужийн амбан захирагч Грегг Абботтой холбоотой ажиллаж байгаа гэж Трамп хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.