УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төсвөө 436 тэрбумаар тануулсан П.Наранбаяр салбарынхандаа 2.6 тэрбумаар долигононо

Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны төсөвт Нийслэлийн 117 багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр багтсан. Гэвч УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын гаргасан саналын дагуу тус төсөв хасагдсан байдаг.

Харин Боловсролын сайд П.Наранбаяр үүнтэй холбогдуулан багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж тэтгэмжийг цаг тухайд нь бүтэн олгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж попров.

Угаас боловсролын сайдын багцын төсөв тус салбарын бүтээн байгуулалт, шинэчлэлд зориулагдах ёстой. Энэ хүрээнд 2025 онд Боловсролын сайдын багцад болох 1 их наяд 282 тэрбум 891.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэсэн ч төсвийн тодотголоор 438 тэрбум 952.9 сая болгож, 436 тэрбум 718 сая төгрөгөөр хасаад байгаа.

  • Танагдсан төсөвт Ерөнхий боловсролын 71 сургууль, 40 цэцэрлэгийн барилгын төсвийн таналт багтжээ. Тухайлбал, Архангайд барих зургаа, Баянхонгорт гурав, Булганд гурав, Говь-Алтай аймагт гурав, Говьсүмбэр аймагт нэг, Дархан-Уул аймагт нэг, Дорноговьд хоёр, Дундговьд нэг, Завханд зургаа, Орхонд хоёр, Өвөрхангайд тав, Өмнөговь нэг, Сүхбаатарт гурав, Сэлэнгэд тав, Төв аймагт дөрөв, Увсад гурав, Ховдод дөрөв, Хөвсгөлд долоо, Хэнтийд гурав, Улаанбаатар найман ЕБС-ийн барилга багтаж буй.
  • Харин цэцэрлэгийн хувьд Архангайд барих гурав, Баянхонгорт нэг, Булганд хоёр, Дархан-Уул аймагт хоёр, Дорнодод хоёр, Дундговьд нэг, Завханд гурав, Орхонд нэг, Өвөрхангайд гурав, Сүхбаатарт нэг, Сэлэнгэд нэг, Төв аймагт хоёр, Увсад хоёр, Ховдод гурав, Хөвсгөлд хоёр, Хэнтийд нэг барилга барих төсвийг хассан байгаа юм. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байр барих төсвөөс 18 тэрбумыг мөн хассан.

Үүний үр дүнд П.Наранбаяр салбарынхаа төсвөөс хамгийн их хасуулсан сайд нарыг хошуучилж байгаа. Энэ үйл явдалтай зэрэгцэн түүнийг албан тушаалаас нь эргүүлэн татахыг УИХ-ын зарим гишүүд шаардах болсон. Мөн иргэд ч ЭЕШ-тай холбоотойгоор салбарын сайдаа баггүй шүүмжилж буй.

Эдгээрээс ч болсон уу сайд өөрийн багцаас дахин танаж, 2.6 тэрбумыг багш, ажилтны тэтгэмжид өгөх аж. Энэ нь салбартаа бүтээн байгуулалт хийхгүй ч багш нартай нүүртэй байж, нэр хүндээ өсгөх гэсэн сайдын ядмаг арга гэж харагдав.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 7, 2025 15:59

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
7 сар 7, 2025 17:08

Ман-д дандаа дээрэлхүүлж байх юм да ингэн ингэн арчаагүй сайд хийж яадаг

Холбоотой мэдээ

Back to top button