Техасын үерийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 96 хүржээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.07.04/ АНУ-ын Техас мужид Гуадалупэ гол үерлэж олон арван хүн амь үрэгдсэн. Үер болсноос гурван хоногийн дараа буюу даваа гарагт /2025.07.07/ гамшгийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 96 хүрсэн байна.
Үер болох үед амарч байсан 27 хүн болон бусад ажилчид амь үрэгдсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Зусланд амарч байсан арван охин болон амралтын баазын ажилтан сураггүй хэвээр байгаа гэж албаныхан хэлсэн байна. Даваа гарагт эрэн хайж, аврах үйл ажиллагаа үргэлжилжээ.
Хэвлэлүүд амь үрэгдсэн хүний тоо дээр зөрсөн мэдээлэл гаргаж байгаа юм. “New York Times” сонин даваа гарагт мэдээлэхдээ үерийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 104 хүрсэн гэсэн байна. Сураггүй болсон хүмүүсийн зарим нь эсэн мэнд олдоно гэж албаныхан найдаж байгаа ч цаг хугацаа өнгөрөх тусам амьд үлдсэн хүмүүсийг олох магадлал буурч буй. Техас мужийн Кервилл хотын дарга Жо Херринг Жуниор хэлэхдээ “Энэ долоо хоног хэцүүхэн өнгөрөх байх” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.