Худлаа ярьж, хууль зөрчин зүтгүүлсээр Б.Чойжилсүрэн Эрчим хүчний хуулийн төслөө анхны хэлэлцүүлэгт авчрав

Засгийн газраас зургаадугаар сарын 26-ны өргөн барьсан Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт байнгын хороодоор хэлэлцсэн.
Улмаар өнгөрөгч лхагва гарагийн ээлжит бус нэгдсэн чуулганд яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэхээр зүтгүүлсэн.
Гэвч АН-ын бүлгээс тухайн асуудлаар завсарлага авах хүсэлтийг байнгын хорооны даргад тавьж, тав хоногийн завсарлага аваад буй. Тиймд одоогоор тус төслийн хэлэлцүүлэг байнгын хорооны шатанд түр саатсан. Атал маргааш нь буюу өнгөрөгч пүрэв гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг оруулж, ердийн горимоор хэлэлцэхийг дэмжсэн.
Ингэхдээ гишүүд хуулийн төслийг зөвхөн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах, нэр бүхий төслүүдийг заах гэх мэт хуулийн биелэлттэй холбоотой асуудлуудыг нарийвчилж гишүүдэд мэдээлэл өгнө гэсэн шалтгаанаар дэмжсэн байдаг.
Гэвч хууль санаачлагч Б.Чойжилсүрэн хэлэлцэх эсэхийг нь батлуулахдаа хэлсэн амлалтууддаа хүрээгүй бөгөөд ажлын хэсэг ч байгуулаагүй юм байна. Гэсэн хэдийн ч энэ долоо хонгийн мягмар гарагт хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны худалдааны хэлэлцэх асуудлын нэгдүгээрт Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг орж иржээ.
Үргэлжлүүлэн уг хуулийн төслийг наадмаас өмнө шуурхайлж яаралтайгаар чуулганы хуралдаанд оролцуулж магадгүй байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх ээ энэ хулгайч аа �######�уулаач. Хэн мөнгө төгрөгийг нь авсан юм. Тэрийг нь ил болгоё. Энэ хулгайч өөрийн үзэл санаа идэж уухдаа тааруулан хууль өөрчилдөг явд�##� дийлдэхээ болилоо. Ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг ЗГ-ын бүрэлдэхүүнд оруулахгүй байх шийдвэр чинь яасан. Өөрөө шахаад л...
энэ хүүрийг �##�аачээ
Эрчим хүчний системээс Чойжилсүрэн , Тавинбэх , Эрхбаатар гурвыг �######�уулчихв�##� Эрчим хүчний систем нь өөрөө хөгжчих гээд байх юмаа