УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Байнгын хорооны дарга: Х.Ганхуягийг шинээр сонгож, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар нарыг улираалаа

Шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбоотойгоор зарим байнгын хороо даргагүй болсон. Иймд, УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанаар зарим байнгын хороодын дарга нарыг сонгож, улираан томилох асуудлыг шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уншиж танилцуулав. Тогтоолоор Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бологын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын, Эдийн засгийн гэсэн нийт найман Байнгын хорооны бүрэлдэхүүнийг нэр бүрчлэн батлахаар тусгасныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар баталлаа.

Тодруулбал,

  • Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг сонголоо.
  • ХЗБХ-ны даргаар Дамдины Цогтбаатарыг улираалаа.
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг улираан сонгохыг дэмжлээ.

Мөн Агаар, орчны бохирдлын дэд хороо, Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо, Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо, Бүсчилсэн хөгжлийн дэд хороо, Ёс зүйн дэд хороо, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Соёл, спорт, залуучуудын дэд хороо, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Хүний эрхийн дэд хороо болон Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button