Техасын үерийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 109 хүрэв

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.07.04/ АНУ-ын Техас мужид үер бууж, гамшиг тохиолдсон. Мягмар гарагт /2025.07.08/ албаныхан мэдээлэл хийхдээ үерийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 109-т хүрсэн гэжээ. Эрлийн баг сураггүй болсон хүмүүсийг олохын тулд шаварт хучигдсан нурангуудад хайгуулын ажлаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа юм.
Техасын амбан захирагч Грег Аббот мягмар гарагт мэдэгдэл хийхдээ 180 хүн сураггүй хэвээр байгаа гэжээ. Тус гамшиг сүүлийн жилүүдэд АНУ-д тохиолдсон хамгийн их хүний амь насыг авж одсон үер болов. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Керр бүсийн оршин суугч юм. Баасан гарагт Гуадалупэ голын сав газар үерлэсний улмаас Керр бүсэд ихээхэн хохирол учирсан байна.
Сураггүй болсон хүмүүсийн 161 нь зөвхөн Керр бүсэд алга болсон гэж Техасын амбан захирагч Эббот мэдэгджээ. Тэрбээр “Бид сураггүй болсон хүн бүрийг олох хэрэгтэй. Энэ бил эн тэргүүний ажил” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.