НИЙГЭМНийгэм мэдээ

3000 жилийн түүхтэй буган чулуун хөшөөг сэргээн босгожээ

Баянхонгор аймгийн Богд, Баянлиг сумдын заагт байдаг 3000 жилийн түүхтэй, Монгол орны хамгийн өмнө байрлалтай буган хөшөө байж мэдэх, давтагдашгүй хийцтэй, нэн ховор хөшөөг 2010 оны үед соёлын өвийн тонуулчид эвдэн сүйтгэсэн байдаг.

Хугарч унасан байсан дурсгалыг түүхч археологич Ю.Болдбаатар нээн илрүүлж, Богдын сумын “Цэлгэр 4” багийн иргэн Ч.Пунцаг, Баянлиг сумын харьяат П.Энхтайваны гэр бүл, ураг удмынхан ивээн тэтгэн засварлах ажлын зардлыг хариуцаж, сэргээн босгосон байна.

Эл хөшөөнд малгай, нүүрний хос ташуу зураас, цагирган ээмэг, хүзүүний 21 хэлхээтэй зүүлт, ар шил дээр цагиргалсан ирвэс, хоёр хажуу дээр долоон хандгай бусний урд талд байлдааны морин тэрэгний жолоог сойх гоёмсог өлгүүр дэгээ, баруун ташаандаа ишэндээ мунцуурга бүхий байлдааны зээтүү, ар талдаа балтагтай чичлүүр хутга, зүүн ташаанд хоёр төрлийн хутга зэрэг зэр зэвсгийг нарийн нямбай, тод дүрсэлжээ.

Буган хөшөө хэмээх хүрэл зэвсгийн үеийн урлагийн онцгой бүтээл дэлхий дээр 1700 орчим байдгийн 80 хувь нь зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт байдаг ба монголын түүхэн дэх хүрлийн үеийнхний шүтлэг бишрэл, ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээг шингээсэн урлаг соёлын гайхамшигтай цогц дурсгал бөгөөд 2023 онд ”ЮНЕСКО”-ийн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button