НИЙГЭМНийгэм мэдээ

Усархаг, аадар бороо үргэлжлэн орж, үер буух эрсдэлтэй

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийт нутгаар үүл багатай, бороогүй, салхи багатай цаг агаарын хувьд тааламжтай, дулаан өдрүүд тохиосон.

Харин өчигдөр буюу долоодугаар сарын 13-ний ням гаригийн өглөө Говь-Алтай, Завхан, Архангайн нутгаар, өдөртөө Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булганы нутгаар, үдээс хойш дээрх аймгуудаас гадна Төв, Сэлэнгэ, Дундговийн нутгаар, үдэш оройдоо Хөвсгөл, Булган, Архангай, Төв, Сэлэнгийн нутгаар усархаг аадар бороо үргэлжлэн орж, усны түвшин нэмэгдэж, уулын гуу жалга, судгийн дагуу гэнэтийн үер буух эрсдэл үүсэх магадлалтай болсон байна.

Тодруулбал, өнөөдрөөс эхлэн маргааш буюу мягмар гаригийн орой хүртэл Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар бороо үргэлжлэн орно.
Ирэх 24-36 цагт орох хур борооны урьдчилсан мэдээнээс авч үзвэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Онгон, Асгат, Эрдэнэцагаан сум, Хэнтийн Галшар сумын урд хэсэг, Дорноговийн Дэлгэрэх сумын хойд хэсгээр, мөн Дорнодын Баяндун, Дашбалбар, Гурванзагал сумдын нутгаар 40 -50 хүртэл мм хур тунадас орох төлөвтэй байна.

Иймд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар аялах гэж буй аялагчид, амрагчид, малчид, нийт иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button