УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Мөнх-Эрдэнэ: ЗГ-ын зөвлөл, комисс, төслийн нэгж, хороо зэргийг танаад 69,9 тэрбум төгрөгийг хэмнэнэ

Засгийн газрын өнөөдрийн /2025.07.09/ээлжит хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Нэн тэргүүнд цомхон, чадварлаг төрийн албыг бэхжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийг өргөн мэдүүлэх ёстой. Эмхлэн байгуулагдсанаас хойш давхардсан бүтэц, зөвлөл, үндэсний хороо, комисс, төслийн нэгжүүдийг татан буулгах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд 69,9 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоо гараад байна. 2 их наяд 44 тэрбум төгрөгийг төрийн хэмнэлтийн хүрээнд хийнэ.

Иргэд аж ахуй нэгжийн нуруун дээр тэр тусмаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх, баялаг бүтээгчдийг дэмжих Татварын багц хуулийг боловсруулж оруулж ирэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон.

Ерөнхий сайд нүүрсний экспортын асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Зам тээврийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдад тодорхой үүрэг өгсөн. Энэ хүмүүс өөрсдөө энэ асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 9, 2025 13:39

Мундаг з�##�уу шүү

Зочин
Зочин
7 сар 9, 2025 15:53

ногоон автобусны хам хэрэгтэн шүү дээ.

Зочин
Зочин
7 сар 9, 2025 16:39

СУМ ОРОН НУТАГТ БҮХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙГАА ТӨРИЙН АЛБА ХААГЧДААР ОРОЛДООД ХЭРЭГГҮЙ ШҮҮ . НААНАА СУЛ ЦАЛИН АВЧ БАЙГАА НӨХДӨӨ ЦОМХОТГОО

Холбоотой мэдээ

Back to top button