Гадаад мэдээДЭЛХИЙ

Биткойны ханш 112 мянган ам.доллар давж, рекорд тогтоов

Сүүлийн өдрүүдэд Биткойн 110 мянган ам.долларын босгыг хэд хэдэн удаа давах гээд чадаагүй. Тэгвэл лхагва гарагийн /2025.07.09/ тус криптовалютын ханш түүхэндээ анхны удаа 112 мянган ам.доллар давж рекорд тогтоосон байна. Зургаадугаар сарын сүүлээр Биткойны ханш 100 мянган ам.доллароос бага зэрэг буурсан. Тэр цагаас хойш тус криптовалютын ханш 20 хувиар нэмэгджээ.

Биткойн 112 мянган ам.доллар хүрж, рекорд тогтоосныхоо дараа буцаад унаж 111 мянган ам.доллар орчим арилжиж байна. “Professional Capital Management” фирмийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Энтоми Помплиано лхагва гарагт хөрөнгө оруулагчдад захидал илгээхдээ “Миний мэдэж буйгаар Биткойн бол үнэлгээ нь ихсэх тусам эрсдэл багатай болдог цорын ганц хөрөнгө” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button