БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг хоёр дахь удаагаа баривчиллаа

Сөүл хотын шүүх пүрэв гарагт /2025.07.09/ ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарласан хэрэгтэй холбогдуулан баривчлах тушаал гаргажээ. Ингэснээр тэрбээр хоёр дахь удаагаа баривчлагдав. Түүнийг шалгаж буй тусгай зөвлөлийн дарга, прокурор Чо Юн Сок ерөнхийлөгч асан баримт устгаж болзошгүй хэмээн, цагдан хорих зөвшөөрөл олгохыг шүүхээс хүссэн юм. Тус зөвшөөрлийг Сөүлийн төв дүүргийн шүүгч Нам Сэ Жин өчигдөр олгожээ.
Чо Юн Сокийн баг таван гол зүйл ангиар түүнийг баривчлах тушаал авахаар ажилласан юм. Баривчлах зөвшөөрөл олгох эсэх сонсголд Юн Сок Ёл болон түүний өмгөөлөгчид оролцож, тэр таван зүйл ангийг бүгдийг нь үгүйсгэсэн байна. Үүний дараа Юн Сок Ёлыг Сөүлийн цагдан хорих төв рүү тээвэрлэсэн юм.
Прокурорууд Юн Сок Ёл арванхоёрдугаар сарын 3-ны дараа өөрийн үйлдлүүдээ хууль ёсны болгох үүднээс хуурамч баримт бичиг үйлдэж, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Хан Дог Су болон Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ким Ён Хюнээр гарын үсэг зуруулсан гэх мэт зүйлсэд буруутгаж буй.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.