Европт хэт халсны улмаас 2,300 хүн нас барсан байх магадлалтай
Өнгөрсөн долоо хоногт Европт дууссан хэт халсны улмаас 2,300 хүн нас барсан байх магадлалтай гэж судлаачид таамагласан байна. Лхагва гарагт /2025.07.09/ нийтлэгдсэн шуурхай дүн шинжилгээгээр бол өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаар /2025.07.02/ дууссан арван хоногийн хугацаанд халуун уурс амьсгалтай холбоотой хүндрэлийн улмаас 2,300 гаруй хүн нас барсан байх магадлалтай аж.
Энэ дүн шинжилгээг Лондоны Хааны коллеж, Лондоны Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн эрдэмтэд хамтран явуулжээ. Европын орнуудад хэт халж, Испанид агаарын температур цельсийн 40 хэм хүрж, Францад ойн түймэр дэгдсэн. Хааны коллежийн судлаач Бен Кларк хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлт нь агаар мандлыг урьдаас хамаагүй халуун болгож байна. Улмаар хэт халалт илүү аюултай болж байгаа” гэж хэлжээ.
Судалгааг Барселона, Мадрид, Лондон, Милан зэрэг 12 хот хамруулж явуулсан байна. Эрдэмтдийн үзэж буйгаар цаг уурын өөрчлөлтийн улмаас хэт халалтын температур цельсийн 4 хэмээр нэмэгдсэн аж.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цөөрч л байг
Байгаль уцаарлаж байгаа хэрэг. Хүн төрөлхтний шунал дургүйг нь хүргэж бн. Есөн шидийн хэрэггүй хэрэглээ дэлхийг мөхөөх нь гарцаагүй. Дэлхий бол ганцхан хүнийх биш амьтан ургамал адил эрхтэй амьдрах ёстой. Далай нь хуванцар газрын тос элдэв хогоор дүүрч мөс хайлж агаар мандал бохирдоод хүн 60 хан жил амьдрахдаа өөрсдийгөө бас амьтан Ургамалын цэнхэр дэлхийг сөнөөгөөд буцаж бн