Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Канадад 35 хувийн тариф ногдуулж, бусад оронд 15-20 хувийн татвар төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.07.10/ мэдэгдэл хийхдээ ирэх сараас эхлэн Канадын бараанд 35 хувийн гаалийн татвар ногдуулна гэжээ. Харин бусад худалдаан түншүүдэд 15-20 хувийн гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаа аж.

Трамп өөрийн сошиал хуудас дээрээ нийтлэл оруулахдаа, Канадын Ерөнхий сайд Майк Карни руу захидал илгээсэн гэсэн байна. Наймдугаар сарын нэгнээс эхлэн 35 хувийн татвар хэрэгжинэ, хэрэв Канад хариу арга хэмжээ авбал тариф нэмэгдэнэ гэж тус захидалд бичсэн гэж Трамп нийтлэлдээ дурдсан юм.

Одоогийн байдлаар АНУ Канадын бараанд 25 хувийн гаалийн татвар тавьдаг. Энэ татвар 35 хувь болж нэмэгдэх нь Вашингтонтой худалдааны гэрээ байгуулахыг эрмэлзэж байсан Карнид цохилт боллоо. АНУ, Канад, Мексикийн (USMCA) худалдааны хэлэлцээнд хамрагддаг бараа бүтээгдэхүүний татвар өөрчлөгдөхгүй байх төлөвтэй байна. Гэхдээ Трамп тэдгээр бараа дээр эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа гэж түүний захиргааны албан тушаалтан мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button