Антибиотикт тэсвэртэй супербактери олон сая хүний аминд хүрж магадгүй

Антибиотикт тэсвэртэй “супер” бактери 2050 он гэхэд олон сая хүний аминд хүрж, дэлхийн эдийн засагт 1.7 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй гэдгийг шинэ судалгаа харуулсан байна. Их Британийн засгийн газрын санхүүжилттэй “Center for Global Development” тинк танк тус судалгааг явуулсан юм. Судалгаагаар бол антибиотикийн тэсвэржилтийн улмаас АНУ, Их Британи, Европын холбооны орнууд эдийн засгийн хувьд хамгийн том хохирол амсах эрсдэлтэй байна.
Судалгааг ахалж бичсэн Энтони Макдоннел “Антибиотикийн тэсвэржилт эдийн засагт ямар нөлөө үзүүлэх тал дээр судалгаа хийхдээ бид тэсвэржилтийн түвшин түүхэн чиг хандлагыг дагана гэж таамагласан. Гэвч АНУ, Их Британи, Франц, Герман болон бусад орнууд гадаад тусламжаа зогсоосон нь тэсвэржилтийн түвшнийг манай судалгааны хамгийн муу таамаглалын дагуу өсөхөд хүргэж магадгүй” гэжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрч гэж бичдэг.