Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д үер, хөрсний гулгалтын улмаас амь үрэгдсэн хүний тоо 18 хүрлээ

БНСУ-ын засгийн газар өнөө өглөө /2025.07.21/ мэдэгдэл хийхдээ өнгөрсөн долоо хоногт орж эхэлсэн хүчтэй борооны улмаас 18 хүн амь үрэгдэж, есөн хүн одоо хүртэл сураггүй байна гэжээ. Өмнөд Солонгосын Дотоод хэргийн яам мэдээлснээр, ням гарагийн /2025.07.20/ 21:00 цагийн байдлаар Санчон мужид арав, Гапён мужид хоёр, Сосан хотод хоёр хүн нас барсан байна.

Сураггүй болсон хүмүүсийн дөрөв нь Санчон мужид бүртгэгдсэн бол өөр нэг дөрвөн хүн Гапён мужид сураггүй болжээ. Борооны улмаас 15 томоохон хот, мужид 14 мянган хүн хорогдох байранд байршсан байна. Ням гарагийн 18:00 цагийн байдлаар гамшгийн улмаас олон нийтийн 1,999 байгууламж, хувийн 2,238 барилга байгууламжид хохирол учирчээ. БНСУ-ын засгийн газар өчигдрөөс эхлэн хүчтэй борооны бүх сэрэмжлүүлгийг цуцалж, нөхцөл байдлыг ноцтойгоос анхаарах түвшинд бууруулсан юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button