Түүх соёл, уламжлал

Түүх, ахуй соёлын нэгээхэн хэсэг "Монгол авдар" үзэсгэлэнд саатахуй

Монголын Үндэсний музейд 7 дугаар сарын 7-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал "Монгол авдар" тусгай үзэсгэлэн дэлгэгдэж байна.

Монголчуудын нүүдлийн аж ахуйн соёл, уламжлалаас орчин цагийн суурин иргэншил рүү шилжих хүртэл өвлөгдөн хэрэглэгдсээр байгаа авдрын олон талт хийцлэлийг харуулсан энэхүү үзэсгэлэн 14 дэхь хоногтоо олон нийтэд хүрч буй билээ. Монгол авдар нь нүүдлийн ая даахуйц, бат бөх бөгөөд хэв маягийн хувьд хэрэглээнд нийцсэн байдлаар хэмжээ оврын хувьд ч ялгаатай. Тухайлбал, хээ, зүмбэр чимэг, зураг дүрслэл нь монголчуудын уламжлалт оюун сэтгэлгээний онцлогийг шингээсэн байх бөгөөд нутаг орны зан заншил, түүх, улс гүрний цадигийг тодруулан харуулж чаддаг.

"Монгол авдар" үзэсгэлэнд эрт үед хэрэглэж байсан суран үдээстэй, дан авдраас эхлээд төрөл бүрийн монгол цоож, цоожны даралт, цүү цуурга, түлхүүрийн гэр, айл өрхийн бурхан шүтээний тахилыг хамгаалан агуулах билэгдэлтэй модон сийлбэр арслан болон монгол авдар хайрцагны хөгжлийг илтгэх үйлийн хайрцаг, бурхны ширээ, гуу, торхон, судар номын шогол, хорлын ба дамрын хайрцаг, даллагын сав, аяганы хайрцаг зэргийг дэлгэжээ.

Мөн дархны багажны авдар буюу авдрын өвөрмөц хийцлэл болох үхэг авдар ч мөн энэ үзэсгэлэнгийн нэгэн соньхон хэсэг байв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Гэрэл зургийг: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button