Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил ажилчдынх нь байр руу халдсан гэж ДЭМБ мэдээллээ

ДЭМБ даваа гарагт /2025.07.21/ мэдэгдэл хийхдээ Газын зурвасын Дейр аль-Бала хот дахь ажилтнуудынх нь байр болон агуулах руу Израилын зэвсэгт хүчин халдсан гэжээ. Үүний улмаас үйл ажиллагаанд нь саад учирсан байна. Израилын арми ажилтнуудын байр руу агаарын цохилтоор гурван удаа халдаж, үүний улмаас гал гарсан гэж ДЭМБ мэдээлжээ.

Цэргийнхэн ДЭМБ-ын хоёр ажилтан болон тэдний гэр бүлийн хоёр гишүүнийг баривчилсан байна. Тэдний гурвыг нь чөлөөлсөн бол нэг хүн түр хоригдсон хэвээр байгаа аж. ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейюс мэдэгдэхдээ “ДЭМБ саатуулагдсан ажилтныг нэн даруй суллаж, бүх ажилтныг хамгаалахыг шаардаж байна” гэсэн юм.

Даваа гарагт Израилын зэвсэгт хүчний танкнууд Дейр аль-Бала хотын өмнөд болон зүүн дүүргүүд рүү анхны удаа нэвтэрч, довтолгоо явуулсан. Тэдгээр бүсүүдэд барьцааны хүмүүсийг нууц байж магадгүй гэж Израилын эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button