Сурвалжилга, Нийтлэл

Сонгогдсон тойргоосоо “нүүр буруулж”, бусдын замаар будаа тээгчид

УИХ-ын гишүүнээр дөрвөн жил тухлах эрхийг нь өгч, итгэл үзүүлэн төрд илгээсэн тойргийнхоо ард түмнээс нүүр буруулж, төсвийн хэлэлцүүлгийн үеэр өөр тойргийн асуудал яриад шогшчихдог “урвагчид” үе үеийн парламентад байсаар ирсэн. Өмнөх парламентуудын түүхээс харахад, Т.Ганди, Т.Очирхүү тэргүүтэй тулхтай эрхмүүд нэг тойргоос нөгөөд шилжиж, сонгогдсон тойргоо замын дундаас хог дээр чулуудчихдаг занг өнөө үеийнхэндээ зааж өгсөн гэлтэй.

УЛСТӨР ЛҮҮ ХӨТӨЛСӨН ТОЙРГОО ХОГ ДЭЭР ХАЯЖ, ДУНДГОВИЙГ “УСЛАГЧ” Д.ДАМБА-ОЧИР

Энэ удаагийн парламентчдын дундаас ч өмнөх үеийн ах эгч нарынхаа заасан замаар яваа гишүүд хэд хэд бий. Тэдгээрийн хамгийн эхэнд, Эрдэнэт хотоос сонгогдож, УИХ-ын гишүүн болоод, хоёр жил ч болоогүй тойргоо хог дээр хаясан Д.Дамба-Очир гишүүн нэрлэгдэнэ. Түүнийг “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэн авах үеэр нэг их онгирч жиргэснийг эс тооцвол ажил амьдралынх нь өөдлөх замыг засссан түүхтэй тойргоо үндсэндээ мартсан гэхэд болно.

Тэрбээр төсөв батлагдах үеэр Дундговь аймагт хийх бүтээн байгуулалтуудын ажлыг хичээл зүтгэл гарган хөөцөлдөх болсоор даруй хоёр жил болов. Төсөв батлуулах бүрдээ нүүр хуудсанддаа “Дундговь аймагт хийгдэх бүтээн байгуулалт” гэсэн агуулгаар спорсорд хийж өлгөдөг зантай. Тус аймгаас сонгогдсон Б.Наранхүү гишүүн саарал ордонд тоотой үзэгдэх тул Д.Дамба-Очирт алтан боломж олдсон билээ.

Уг нь Д.Дамба-Очир цагтаа “Эрдэнэт” үйлдвэрийн худалдаа эрхэлсэн захирлаар ажиллаж, аймгийн МАН-ын хороогоо удирдан, улстөр лүү орж ирэх алхмаа тус хотоос эхлүүлсэн. Гэвч тэр УИХ-ын гишүүнээр сонгогдсон хойноо тойрог дээрээ ч очихоо байж, Дундговийг “услагч” болон хувирсан юм.

Ц.ЦОГЗОЛМАА НАМЭХ-НЫ ТЭРГҮҮНЭЭ ХОВДЫН МАНДАТААР  “АРИЛЖСАН”

Хаа очиж, Ц.Цогзолмаа гишүүн Д.Дамба-Очирыг бодвол зарчимтай гэгддэг. Тэрбээр эрх баригч нам хагаралдаж, Засгийн газраа шинээр байгуулахад М.Энхболдын талаас сайдын квот өвөртөлсөн. Улмаар тэдний талынхан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах асуудлыг хөндөхөд тэр сайдын суудалтайгаа зууралдаагүй. Урваж шарвалгүйгээр У.Хүрэлсүхийн эсрэг кноп дараад, сайдынхаа ажлыг өөрийн хүсэлтээр өгсөн.

Тэрбээр Сүхбаатар дүүргээс УИХ-д нэр дэвшин, сонгогчдын итгэл өвөрлөсөн хэдий ч сайд байх үеэсээ Ховд аймгийг “усалж” эхэлсэн юм. Хөшигний ард яригддагаар Ц.Цогзолмаа гишүүнийг НАМЭХ-ны тэргүүний ажлаа У.Хүрэлсүхийн талд шилжүүлэн өгөхдөө Ховд аймагт нэр дэвших асуудлаар тохиролцсон гэгддэг.

Ц.Цогзолмаа гишүүн тойрог солих гэж буйгаа улстөрийн хүрээнд ч нуугаагүй. Угаас ихэвчлэн цэнхэр тал ялдаг Сүхбаатар дүүрэгт дахин нэр дэвших нь хэт эрсдэлтэй гэж үзсэн байж болох.

Ж.ЭНХБАЯРЫН МЭХ ДУУСАШГҮЙ, Ц.ГАРАМЖАВЫН ЛОББИ БАРАГДАШГҮЙ

Нийслэлийн тойргуудыг нэг мандаттай дөрвөн аймаг руу шингээх замаар “нүүлгэн шилжүүлэлт” хийнэ гэдгээ МАН зарлачихсан. Хэрхэн яаж, шилжүүлэлт хийгдэх үү гэдэг хувилбар хөшигний ард хүчтэй яригдаж байна.

Тухайлахад, СХД-ээс Ц.Гарамжав гишүүнийг Булган аймагт шилжүүлэх хувилбар нэлээд эртнээс яригдсан. Гэвч Ц.Гарамжав гишүүнийг үүнийг дуртай хүлээж авахгүй нь мэдээж. Тэр аж ахуй эрхэлдэг, нарийн чимхлүүр ажил амжуулдаг эмэгтэй хүний зангаар сонгогдсон тойргоо нэлээд усалдаг гэлцдэг. Тиймээс ч тойрогтойгоо нүүлгэн шилжүүлэлтэд орохгүй байх лоббиг хүчтэйгээр хийнэ гэсэн хүлээлттэй байна.

Харин Ж.Энхбаяр гишүүний тухайд “Нэр дэвшихгүй” гэх мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх болсон. Ийм мэдээллийг зориудаар намынхан дундаа тарааж байгаад, удирдагчтайгаа тулж ажиллаж ч мэдэх. Түүнийг нэгэн үес Дархан аймагт нэр дэвшинэ гэж яригдсан. Гэвч сонгогдсон тойргоо маш сайн усалсан, яг таг ажлууд хийсэн гишүүдийн тоонд зүй ёсоор тэр багтана.

Тэрбээр энэ удаа ЖДҮХС-гийн зээлийг тойрсон их асуудлаас үүдэж, нэр дэвшихгүй үлдээд, сайдын суудалд суухаар тохирсон гэх мэдээлэл ч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хкккккк
хкккккк
2020-01-13 09:14

ЖДҮ-чин хулгайч нараа МАН дахин сойх гэж байгаа юм уу?

Зочин
Зочин
2020-01-13 11:47

Цогзолмааг ховдынхон дэмжих болуу ?? З�##�илангиин хэрэг их хиисэн дээ. Ховдод багтах шингэх газаргүи болоод хот уруу шилжсэн дээ.

Zochin
Zochin
2020-01-14 01:12
Reply to  Зочин

Tsogzolmaa mergejliin uls turch turd 30 jil tasraltgui ajilaa Liftchin bish haha Bitgii chi ataarh haha

Зочин
Зочин
2020-01-14 08:48

ТА НАР ГАРНА ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ ТЭР ЗҮҮДЭЭ ХАЯ ОДОО БОЛНО

зочин
зочин
2020-01-14 15:00

Ж.Энхбаяраас бусад нь яршиг байна аа. Цогзолмааг Сүхбаатар дүүрэг их харж үзсэн одоо ирэхээ байсан. Ямар хүн гэдгээ харуулсан

Холбоотой мэдээ

Back to top button