Батлан хамгаалах салбарын 100 орчим алба хаагчдад орон сууцны урьдчилгаа өгчээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын санаачлагаар Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд өнөөдөр /2025.07.23/ нийт 100 орчим алба хаагчид орон сууцны урьдчилгаа 20 сая төгрөгийг олгох “Батламж”-ийг гардуулан өгсөн байна.
Цаашид батлан хамгаалахын салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр нь зөвхөн орон сууцны урьдчилгаанаас гадна ипотекийн зээлийн шаардлага хангасан ажилтан алба хаагчдад хүлээлт үүсгэлгүйгээр хамрагдахад дэмжлэг үзүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй алба хаагчийн гэр бүлд “Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-үүдээр үргэлжлэх юм.
Өнөөдрийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа тэргүүтэй удирдлага, алба хаагчид оролцсон аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.